Энэ сарын эхээр барууны орнууд Оросын газрын тосны үнэд дээд хязгаар тогтоохоор тохиролцсон. Энэ нь мөн "Их долоо" болон ЕХ-ны тээвэр, даатгалын компаниуд, зээлийн байгууллагуудад хамааралтай.
Тэгвэл Орос улс үнийн дээд хязгаарыг дагаж мөрдөж буй улс орнууд, компаниудад газрын тос борлуулахыг хориглолоо.
“Их долоо”-ийн бүлгийн улс орнууд, Австрали, мөн ЕХ Оросын газрын тос баррель нь 60 доллароос илүүгүй байхаар дээд хязгаар тогтоосон нь энэ сарын 5-аас хэрэгжиж эхэлсэн юм.
Владимир Путиний зарлигийн дагуу хориг хоёрдугаар сарын 1-ээс долдугаар сарын 1-н хүртэл таван сарын хугацаанд хүчинтэй байна.
Уг зарлигт ерөнхийлөгч хоригт хамрагдсан улс орнуудад газрын тос нийлүүлэх “тусгай зөвшөөрөл” олгож болно гэж заажээ.
Томоохон эдийн засагтай орнуудын “Их долоо”-ийн бүлэг Оросыг газрын тосноос олсон орлогоо Украины дайныг санхүүжүүлэхэд ашиглахыг зогсоохын тулд анх есдүгээр сард үнийн дээд хязгаар тогтоох саналыг дэвшүүлж байв.
Хэдийгээр түрэмгийллийн дараа барууны орнуудын Оросын газрын тосны эрэлт буурсан ч үнийн өсөлт, Энэтхэг, Хятад зэрэг бусад орны эрэлт нэмэгдсэнээс болж Орос өндөр орлого олсон хэвээр байна.
Түүнчлэн Европын холбооны хэмжээнд Оросын түүхий нефтийг далайгаар импортлохыг хориглосон бөгөөд үүнтэй төстэй хоригийг Их Британи, АНУ болон бусад орнууд аль хэдийн хэрэгжүүлжээ.
Оросын Сангийн сайд Антон Силуановын мягмар гарагт мэдэгдсэнээр Оросын төсвийн алдагдал 2023 онд ДНБ-ий хоёр хувиас давсан ба газрын тосны үнийн дээд хязгаар нь Оросын экспортын орлогыг хумьж байна.
Гурав болон зургадугаар сард 120 ам.доллароос дээш ханштай байсан газрын тосны үнэ одоогоор нэг баррель нь 80 орчим ам.долларт хүрээд байгаа юм.
Эх сурвалж: BBC

#Владимир Путин, #газрын тос, #ОРос,