2023 онд Орос, Украины хооронд энх тайван тогтоно гэж Перугийн бөө, анагаагч нар зөгнөсөн байна.
Лхагва гарагт нийслэл Лимагийн ойролцоох уулын орой дээр Андын уламжлалт хувцас өмссөн бөө болон анагаагч нар 2024 оныг угтан, ариусгах ёслол үйлджээ.
Ёслолд цэцэг, хүж, могой зэргээс гадна Украин болон Оросын ерөнхийлөгч нарын гэрэл зургийг ашиглан, ирэх жилийн төлөв байдлыг урьдчилан таамагласан байна.
Бөө Клеоф Седано “Бүх зүйл тайван болно. Энх тайван, амар амгалан ирнэ. Бид тэгж харсан” гээд, наймдугаар сар гэхэд энхийн гэрээнд гарын үсэг зурна гэж хэлжээ.
Уг ёслолыг жил бүрийн арванхоёрдугаар сарын сүүлээр зохион байгуулдаг. Бөө нар ёслолын үеэр мөн байгалийн гамшгийн талаар анхааруулжээ.
Өөр нэг бөө Уолтер Аларкон “Ирэх жил газар хөдлөлт болно, гэхдээ Перугийн нийслэлд биш, өөр газар, гол төлөв гадаадад, Америк тивийн хойд хэсэгт, АНУ байж магадгүй ... байгалийн гамшгийн улмаас маш их эмгэнэлт зүйл тохиолдоно” гэж хэлсэн байна.
Эх сурвалж: Reuters