Энэтхэгийн эм үйлдвэрлэгч “Marion Biotech” компанийн үйлдвэрлэсэн ханиалга дарах “Dok-1 Max” сиропны улмаас 18 хүүхэд нас барсан тухай Узбекистаны Эрүүл мэндийн яам мэдэгджээ.
Урьдчилсан шинжилгээгээр тус сиропноос этилен гликол илэрсэн байна.
Энэтхэгийн Эрүүл мэндийн яам арванхоёрдугаар сарын 27-ноос хойш энэ асуудлаар Узбекистаны үндэсний эмийн зохицуулагчтай холбоотой ажиллаж байгаа бөгөөд “Marion Biotech”-ийн үйлдвэрт шалгалт хийж, дурдагдсан бүтээгдэхүүнээс дээж авч, бүсийн эмийн шинжилгээний лабораторид илгээсэн байна.
“Marion Biotech”-ийн захирлын хэлснээр тус компани сиропны үйлдвэрлэлээ түр зогсоосон байна.
“Marion Biotech” нь Энэтхэгийн нийслэл Делигийн ойролцоох Нойда хотод байрладаг. Одоогоор вебсайт нь ажиллахгүй байгаа ч тус компанийн “LinkedIn” хуудсанд 1999 онд үүсгэн байгуулагдсан, бүтээгдэхүүн нь Төв Ази, Төв болон Латин Америк, Зүүн Өмнөд Ази, Африкийн орнуудад танил болсон гэж бичжээ.
Узбекистаны Эрүүл мэндийн яамны мэдэгдэлд дурдсанаар “Dok-1 Max” шахмал болон сиропыг 2012 оноос хойш тус улсад худалдаалж эхэлсэн байна.
Нас барсан хүүхдүүд эмнэлэгт хэвтэхээсээ өмнө сиропыг гэрээр 2-7 хоногийн турш, өдөрт 3-4 удаа, 2.5-5 мл-ээр эмчийн жоргүйгээр ууж байсан нь тогтоогдсон бөгөөд энэ нь хүүхдэд зориулсан эмийн стандартаас хэтэрсэн хэмжээ болохыг яам мэдэгджээ.
“Podrobno.uz” сайтад мэдээлснээр 9-12-р сарын хооронд 21 хүүхэд “Dok-1 Max” сиропны улмаас бөөрний цочмог дутагдалд орж, эмчилгээ хийлгэж, тэдний гурав нь эдгэрсэн байна. Хүүхдүүдийн 15 нь гурваас доош насны хүүхэд байжээ.
Аравдугаар сард Африкийн Гамби улсад мөн Энэтхэгийн өөр нэг үйлдвэрлэгчийн ханиалга намдаах сиропны улмаас бага насны хүүхдүүд бөөрний дутагдалд орж, улмаар нас барсан хэрэг гарсан.
Тухайн үед Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ) дэлхийн хэмжээнд сэрэмжлүүлэг зарлаж, Энэтхэгт үйлдвэрлэсэн “Maiden Pharmaceuticals”-ын ханиалгын сиропны улмаас Гамби улсад бөөрний гэмтлээр 66 хүүхэд нас барсныг мэдээлж байв. Шинжилгээгээр диэтилен гликол, этилен гликол зэрэг хортой бодисууд зохих хэмжээнээс өндөр тунгаар агуулагдаж байсныг мөн мэдэгдсэн.
Энэтхэг улс “дэлхийн эмийн сан” гэгддэг бөгөөд дэлхийн нийт эмийн гуравны нэгийг үйлдвэрлэдэг.
Энэтхэгийн хуулийн дагуу бүх үйлдвэрлэгчдийг чанарын хатуу хяналт, үйлдвэрлэлийн практикийг дагаж мөрдөхийг шаарддаг.
Гэсэн ч стандарт бус эм үйлдвэрлэсэн тохиолдолд 242 долларын торгууль, хоёр хүртэлх жилийн хорих ял зэрэг хөнгөн ял шийтгэл өгдөг байна.
Вьетнам, Индонез зэрэг улсууд өмнө нь стандартын шаардлага хангаагүй эм тарианы улмаас Энэтхэгт үйлдвэрлэсэн үйлдвэрлэгчдэд хориг тавьж байсан. Чанарын хяналтын асуудлаас болж АНУ-ын Хүнс, Эмийн Захиргааны газраас Энэтхэгт үйлдвэрлэсэн зарим эмийг мөн хоригложээ.
Эх сурвалж: BBC

#Гамби, #Узбекистан, #ханиалга намдаах сироп, #Энэтхэг,