Калифорнийн хойд хэсгийн далайн эрэг орчимд хүчтэй шуурга дэгдсэний улмаас мужийн захирагч онц байдал зарлаж, нүүлгэн шилжүүлэх тушаал гаргажээ.

Амралтын өдрүүдэд далан нь эвдэрсэн Калифорнийн хойд хэсэг байгалийн гамшигт хамгийн ихээр нэрвэгдэх төлөвтэй байна.

Үндэсний цаг уурын алба (NWS) Калифорнийн хойд хэсэгт орших Бэй Ариаг бүхэлд нь үер ус болон хүчтэй салхины аюулаас сэрэмжлүүлж, цахилгаан тасалдаж магадгүй байгааг мэдэгдэв. Мөн Норт Форкийн далангийн доор нам дор газар амьдардаг хүмүүсийг нэн даруй өндөрлөг газар руу нүүхийг зөвлөсөн байна.

Түүнчлэн цаг уурчид шуургыг тэсрэлттэй циклон болон хувирч, хүмүүсийг үхэлд хүргэх магадлалтай байгааг анхааруулжээ.

Сан Францискогийн өмнөд хэсэгт орших Санта Круз тойрогт үерийн улмаас нүүлгэн шилжүүлэх тушаал гаргасан байна.

Мөн Санта Барбара тойрогт өмнө нь ой хээрийн түймэрт өртөж байсан газруудад үер, хөрсний гулгалт үүсэж болзошгүй байгаа тул хамгийн эхэнд нүүлгэн шилжүүлэхийг тушаажээ. Энэхүү тушаалд Сассексийн гүн, гүнгийн ахайтан болох Харри, Меган болон Опра Уинфри зэрэг хүмүүсийн амьдардаг Монтекито дүүрэг багтсан байна.

Сан Францискод лхагва гарагаас пүрэв гарагийн өглөө хүртэл их хэмжээний хур тунадас орж, пүрэв гарагийн шөнө өмнөд Калифорниа руу шилжинэ гэж цаг уурчид тайлбарлав.

2022 он Калифорни мужийн түүхэн дэх хамгийн хуурай жил байсан бол өнгөрсөн бямба гарагт Сан Франциско хотод сүүлийн 170 гаруй жилийн хугацаанд ажиглагдаагүй их хэмжээний хур тунадас хоёр дахь өдрөө дараалан оржээ.

Далайн эрэг дагуух гол мөрөн далайн түрлэгийн улмаас үерлэж магадгүй бөгөөд далайн эргийн бүсээр 15 см хур тунадас орж, далайн эргийн толгод, уулын бүсэд салхины хурд 128 км/цагт хүрнэ гэж “NWS” анхааруулав.

“NWS”-ийн мэдээлснээр АНУ даяар 105 сая гаруй хүн цаг уурын гамшигт үзэгдлийн улмаас эрсдэлд ороод байна.

Эх сурвалж: BBC

#АНУ, #Калифорни, #тэсрэлттэй циклон,