Оросын Ерөнхийлөгч Владимир Путин Үнэн алдартны шашны Христийн Мэндэлсний Баярыг тохиолдуулан Украины байлдааны шугамын дагуу баасан гарагаас эхлэн 36 цагийн хугацаанд гал зогсоохыг тушаасан.

Тушаалын дагуу цэргүүд нь Москвагийн цагаар 12:00 цагаас галаа зогсоосон болохыг Оросын Батлан хамгаалах яам мэдэгджээ.

Гэсэн ч Украины зарим хэсэгт агаарын довтолгооноос сэрэмжлүүлэх дуут дохио хангинасаар байна.

Украины өмнөд хэсгийн Херсон хотын гал унтраах ангид Оросын зэвсэгт хүчин цохилт өгсний улмаас нэг аврах ажилтан амиа үрэгдэж, дөрвөн хүн шархадсан болохыг бүс нутгийн амбан захирагч мэдэгдлээ.

Гал зогсоох тушаал хэрэгжиж эхлэхээс өмнөх хэдэн цагийн дотор Украины зүүн фронтын ойролцоох Краматорск хотын орон сууцны барилгад пуужингаар цохилт өгч, 14 байшин сүйдэж, хэд хэдэн дэлбэрэлт болсон ч хүний амь эрсдээгүй гэж хотын дарга нь мэдэгдсэн байна.

Түүнчлэн гал зогсоох хэлэлцээр хүчин төгөлдөр болсны дараахан Украины хүчин Донецкийн төвд их буугаар цохилт өгснийг Оросын дэмжлэгтэй албаныхан мэдэгджээ.

Украин болон түүний барууны холбоотнууд Путиний Христийн Мэндэлсний Баяраар гал зогсоох саналыг хүлээж аваагүй бөгөөд үүнийг цаг хожих арга гэж үзэж байгаа.

Урьд өмнө нь баяр наадмыг тохиолдуулан, тэр дундаа Украин, Оросын аль алинд нь өргөн тэмдэглэдэг шинэ жилийн баяраар ч талууд тулаанаа зогсоож байгаагүй бөгөөд шинэ жилийн үеэр Орос улс агаарын цохилтоо үргэлжлүүлэн өгсөөр байсан юм.

Одоогоор Украины хэд хэдэн бүс нутагт агаарын дайралтаас сэрэмжлүүлэх дохио дугарч байгаа ч гал зогсоох хэлэлцээр эхэлснээс хойш Оросын талаас томоохон агаарын цохилт өгөөгүйг Украины албаныхан хэлж байна.

Эх сурвалж: Reuters

#ОРос, #Украины дайн, #Херсон,