Оросын засгийн газар тус улсын албан ёсны “нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал”-тай зөрчилдөж буй газрын зургийг хэт даврагч үзэл баримтлал бүхий материалын ангилалд оруулах тухай хууль тогтоомжийн өөрчлөлтийг дэмжжээ.

Зарим хууль тогтоогчид тус улсад хэрэглэгддэг зарим газрын зурагт Крымийн хойг болон Курилийн арлуудыг Оросын нутаг дэвсгэрт хамааруулаагүй байгааг онцолсон аж.

Үүний дараа, Оросын засгийн газар хэт даврагчдын эсрэг хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулж, “Оросын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдалтай зөрчилдөж буй газрын зураг болон бусад баримт бичиг”-ийг хэт даврагч утга бүхий материалын ангилалд оруулах тухай асуудлаар хэлэлцсэн болохыг төрийн өмчит “Тасс” агентлаг ням гарагт мэдээлсэн байна.

Орос улс 2014 онд Украины Крымийг өөртөө нэгтгэсэн бөгөөд одоо ч Украин болон олон улс энэ үйлдлийг хууль бус гэж үздэг. Мөн Крымийг Оросын нутаг дэвсгэрийн нэг хэсэг гэж дүрсэлсэн дэлхийн газрын зургийг Украины ард түмэн болон тэдний засгийн газар эсэргүүцсээр ирсэн.

Японы хамгийн хойд хэсэг болох Хоккайдо арлын ойролцоох бүлэг арлуудын маргаанаас үүдэн Орос, Япон хоёр Дэлхийн II дайны дайсагналаа албан ёсоор эцэслэж чадаагүй. Орост Курилийн арлууд, Японд Хойд нутаг гэгддэг эдгээр арлуудыг ЗХУ дайны төгсгөлд булаан авсан юм.

Энэхүү нэмэлт, өөрчлөлтийг Оросын парламентын доод танхим болох Төрийн Думд өргөн мэдүүлэх бөгөөд гурван удаа хэлэлцүүлэгт оруулах ёстой. Дараа нь Холбооны зөвлөл, дээд танхим, Ерөнхийлөгч Владимир Путин гарын үсэг зурснаар албан ёсоор хүчин төгөлдөр болно.

Үүний зэрэгцээ, Украины дайныг эсэргүүцэгчид эсвэл Оросын Ерөнхийлөгч асан Дмитрий Медведевийн хэлснээр “эх орноо мөхөөсэй гэж хүсдэг” Оросын иргэдэд хуулийн хариуцлага үүрүүлдэг болох талаар Оросын улстөрчид тусдаа хэлэлцүүлэг өрнүүлсэн байна.

Медведев “Дайны үед ийм онцгой дүрэм журам, мөн дүрэм журмыг үр дүнтэй хэрэгжүүлдэг, үл анзаарагдам хүмүүсийн чимээгүй бүлгүүд байсаар ирсэн” гэж “Telegram” дээр бичсэн байна.

Эх сурвалж: Reuters

#Крым, #Курилийн арлууд, #ОРос,