Хятад Тайвань руу довтолж, АНУ арлыг хамгаалахад тусалбал Хятад ялагдах нь тодорхой ч Америкийн армид ихээхэн хохирол учрах болно гэж АНУ-ын нэгэн судалгааны төв үзжээ.
Стратегийн болон олон улсын судалгааны төв (CSIS) ийн мэргэжилтнүүд Хятад улс 2026 онд арлыг эзлэхээр оролдвол ямар үр гарахыг 24 өөр хувилбараар туршиж “war game” буюу дайны тоглоом тоглосон байна.
Массачусетсийн технологийн их сургуулийн аюулгүй байдлын мэргэжилтэн Эрик Хегинботам “Бид хоёр дүгнэлтэд хүрсэн. Нэгдүгээрт, ихэнх тохиолдолд Хятад улс зорилгодоо хүрэх, эсвэл Тайпэйг эзлэх магадлал бага байх болно. Хоёрдугаарт, дайнд шууд оролцож буй бүх талууд их хэмжээний хохирол амсана, ялангуяа АНУ” гэж мэдэгджээ.
Тэдний тооцоолсноор Хятадын пуужингууд АНУ-ын Япон, Гуам дахь агаарын баазуудыг устгаж, хоёр нисэх онгоц тээвэрлэгч болон 10-20 эсминец (destroyer), крейсер (cruiser) хөлөг онгоцыг живүүлэх магадлалтай байна.
Гэвч эдгээр нь эцсийн үр дүнг өөрчилж чадахгүй. Хятадын түрэмгийлэгч хүчин Тайванийн аль ч хэсгийг эзлэхээсээ өмнө устгагдах бөгөөд ихэнх хувилбаруудын дагуу нийслэл Тайпейг эзлэх зорилгодоо хүрч чадахгүй гэв.
Үүнээс болоод, нэмээд Тайванийн сөрөг довтолгооны үр дүнд эх газрын объектуудад учирсан хохирлын улмаас Хятадын Коммунист намын засаглал тогтворгүй болж болзошгүй гэж тайланд дурдсан байна.
Харин эсрэгээрээ АНУ аралд туслахгүй бол Хятадын Ардын чөлөөлөх арми Тайванийг дээд тал нь гурван сарын хугацаанд эзлэх магадлалтай гэж дүгнэжээ.
Дайны тоглоомонд оролцсон АНУ-ын Тэнгисийн цэргийн коллежийн Мэтью Кансиан амжилтад хүрэхэд чухал хувьсагчуудыг нэрлэв: нэгдүгээрт, Тайвань өөрөө эрс шийдэмгий байх ёстой; хоёрдугаарт, Токио Японы нутаг дэвсгэр дэх АНУ-ын баазаас сөрөг довтолгоо хийхийг зөвшөөрөх ёстой. Үүнгүйгээр Тайванийн автономит байдлыг хадгалахад хангалтгүй байх болно гэж Канцян хэлэв.
Мэргэжилтнүүд мөн Тайвань батлан хамгаалахын төсвийнхөө ихэнх хэсгийг хурдан устгагдах үнэтэй хөлөг онгоц, нисэх онгоцонд зарцуулсаар байгааг тэмдэглээд, хамгийн бат бөх, үр дүнтэй зэвсгүүдэд анхаарлаа төвлөрүүлж, хүчээ нэмэгдүүлэхийг Тайвань болон АНУ-ын армид зөвлөжээ.
Бүх тохиолдолд дайны эхний долоо хоногт 10,000 орчим хүн амь үрэгдэнэ гэж мэргэжилтнүүд тооцоолсон байна.
Эх сурвалж: The Guardian