Гар утаснаас пуужинд хүртэл ашигладаг газрын ховор элементийн нэг сая гаруй тонны нөөцтэй ордыг Шведийн алс умард хязгаараас илрүүлжээ.
Энэ орд нь Европоос илэрч байсан газрын ховор элементийн хамгийн том ордод тооцогдож байна.
Хэдийгээр энэ нь дэлхийн 120 сая тонн нөөцийн багахан хэсэг боловч ийм төрлийн түүхий эд олборлодоггүй, Хятадаас бүрэн хамааралтай Европын Холбооны хувьд чухал холбогдолтой юм.
2021 онд ЕХ-нд ашигласан газрын ховор элементийн 98 хувийг Хятадаас импортолж байжээ.
Шведийн Эрчим хүчний сайд Эбба Буш пүрэв гарагт хийсэн хэвлэлийн бага хурал дээр энэ олдворыг ЕХ-ны Хятадаас хараат байдлыг бууруулах арга зам хэмээн сайшаав.
Тэрээр “Цахилгаанжуулалт, Европын бие даасан байдал, Орос, Хятадаас хараат бус байдал энэ уурхайгаас эхэлж байна” гэж мэдэгдсэн байна.
Газрын ховор элемент гэдэг нь өдөр тутмын амьдралд улам бүр чухал болж буй олон төрлийн бүтээгдэхүүн, дэд бүтцийг бий болгоход ашигладаг 17 элементийн бүлгийг хэлдэг.
Энэхүү элементийг гар утас, хатуу диск, галт тэрэг үйлдвэрлэхэд ашигладаг. Энэ нь мөн салхин турбин, цахилгаан тээврийн хэрэгсэл зэрэг ногоон технологийн хувьд чухал ач холбогдолтой юм. Зарим нь пуужингийн чиглүүлэгч систем зэрэг цэргийн техник хэрэгсэлд зайлшгүй шаардлагатай байдаг.
Иймдээ ч уг ордыг ногоон шилжилтийн хувьд “шийдвэрлэх” ач холбогдолтой гэж үзэж байна.
Мэргэжилтнүүд 2030 он гэхэд газрын ховор элементийн эрэлт тав дахин нэмэгдэнэ гэж таамагладаг.
Өнгөрсөн жил ЕХ-ны дотоод зах зээлийн асуудал эрхэлсэн комиссар Тьерри Бретон “Лити болон газрын ховор элемент удахгүй газрын тос, байгалийн хийнээс илүү чухал болно” гэж мэдэгдэж байв.
Гэсэн ч олборлолт эхэлж, зах зээлд нийлүүлэхэд 10-15 жилийн хугацаа шаардагдана гэж Шведийн төрийн өмчит “LKAB” уул уурхайн компанийн гүйцэтгэх захирал Ян Мостром мэдэгдэв. Мөн тэрээр эрх баригчдаас "Европ дахь энэ төрлийн түүхий эдийн олборлолтыг нэмэгдүүлэхийн тулд" үйл явцыг хурдасгахыг уриалсан байна.
Уг түүхий эдийг олборлох амаргүй бөгөөд байгаль орчинд хор хөнөөл учруулж болзошгүй гэж үздэг. Түүнчлэн хүрээлэн буй орчны эрсдэлийн үнэлгээний улмаас зөвшөөрөл олгох үйл явцад хугацаа шаардагддаг байна.
Эх сурвалж: BBC

#LKAB, #газрын ховор элемент, #европ, #Швед,