Английн хунтайж Харригийн хэвлүүлсэн намтарчилсан дурсамжит "Spare" буюу Нөөц хэмээх ном худалдаанд гарсан даруйдаа Их Британи болон Амазонд бестселлер болж шуугиулж байгаа билээ. Эхний хэдхэн хоногтоо 400 мянган хувь борлогдсон нь Харри Поттероос хойших хамгийн их борлуулагдсан ном болгож байгаа юм.
Тэгвэл энэ номонд дурдагдсан 15 онцлох ишлэлийг гадаад эх сурвалжаас орчуулан хүргэж байна. Түүний номонд ордон дахь амьдралын нарийн ширийнийг болон өөрт тохиолдсон зүйлийг нарийвчлан өгүүлснээрээ онцлогтой байгаа юм.
15. Чарльз III хаан өөрийн хүү Харриг "Нөөц" гэж дуудсан.
Харри өөрийн дурсамжаас хэнийг ч гээсэнгүй, тэр бүү хэл Хаан эцгээ ч дурдахаа мартсангүй. Хунтайжийг хорвоод мэндэлсний дараа Уэльсийн хунтайж аав нь Уэльсийн гүнж ээж Дианад нь "Гайхалтай! Чи надад угсаа залгамжлагч болон нөөц хүү төрүүлж өглөө. Би ажлаа сайн хийжээ!" гэсэн байна.
14. Харри хар тамхи хэрэглэж үзсэн.
Сассэксийн гүнгийн бичсэнээр тэр кокайн, шидэт мөөг, каннабис хэрэглэж үзсэн байна. Кокайн хэрэглэж үзсэнээр бусдад нөлөөлж байсан шиг аз жаргалтай болгоогүй. Харин өөр мэдрэмж авч үзэхэд нөлөөлсөн нь гол давуу тал юм гэжээ.
13. Ах, дүү хоёрын хочийг бичжээ. Уильям хунтайжийн хоч Вилли бол Харригийн хоч Харольд юм байна.
12. Хунтайж Уильям анхнаасаа л Харригийн эхнэр болох Меган Маркельтай асуудалтай байсан. Уильям хунтайж Меган Маркелийг "бүдүүлэг, хэцүү хүн, яхир" гэх мэтээр хэлж байсан.
11. Уильям хунтайж Меган Маркелийн нүүр рүү хуруугаараа чичиж байсан. Уильям Меган хоёр нэг удаа маргалдахад Уильям хунтайж Меганы нүүр рүү хуруугаараа чичин, "За Меган, энэ чинь маш бүдүүлэг байна шүү. Энд ийм байж болохгүй" гэхэд Меган хариуд нь "Нүүрнээс наад гараа авчихгүй юу" гэж хариулсан.
10. Нэг пабд Харри хунтайж эгчмэд эмэгтэйгээр зандангаа тайлсан. Түүний дурсамжинд өгүүлснээр 17 настай байхдаа Этон коллежид сурч байхдаа маш завгүй пабны ард өөрөөс эгчмэд бүсгүйтэй анх загас наадуулж үзжээ. Тэр эмэгтэй түүнийг залуухан азарга шиг байна гэж урамшуулсан гэнэ.
9. Парист 2007 оны Регбигийн дэлхийн аваргыг үзэх үеэрээ хунтайж Харри жолоочдоо хэлж 20 жилийн өмнө ээжийнхээ амь насаа алдаж осолдсон Понт Дэ Алма хонгилоор машинтай явж үзсэн байна.
8. Ээжийнх нь хүсэж байсан ч амьдарч чадаагүй амьдралын замналаар өөрийгөө амьдарч байна гэж Харри бичжээ.
7. Ах, дүү 2 хунтайж хоорондоо зодолдож байсан. Түүний ах хунтайж Уильям түүнийг заамдаж хүзүүний зүүлтийг нь тасдаж шал руу унатал цохисон гэжээ.
6. Меган нэг удаа Кэйтийг Луис хүүгээ төрүүлснээс хойш "балчир тархитай" болсон гэж хэлчихсэн бөгөөд хуримын үеэр Уиляьм болон Кэйт зохисгүй хэлсэн үгэнд нь ширүүхэн зэмлэл хүртээснээс Америк сүйт бүсгүй нүдэндээ нулимстай хуримыг орхин явжээ.
5. Харри болон Уильям Камиллаг хорон санаат хойт эх нь болно гэхээс айж ээжийнхээ нас барсны дараа ааваасаа түүнтэй гэрлэхгүй байхыг гуйдаг байсан гэжээ.
4. Тэдний өвөө Эдинбургийн гүн Филипийн оршуулгын үеэр Чарльз хоёр хүүгээсээ хоорондоо эвлэрэхийг гуйж "Хөвгүүдээ, үлдсэн амьдралыг минь битгий зовлонд унагаа" гэж хэлжээ.
3. 2005 оны Халлоуины багт наадмаар Харри нацист хувцас өмсөж шуугиан дэгдээсэн билээ. Уильям болон Кэйт түүнийг нацист хувцастай байхыг харж чангаар хөхрөлдөн нисгэгчийн хувцасны оронд нацист хувцас өмсөхийг нь дэмжиж байжээ.
2. Харри Афганистанд алба хааж байхдаа Британийн армийн Апаче нисдэг тэрэгний нисэгч байсан билээ. Түүнийг алба хааж байхад хороосон дайснуудынх нь тоог нууцалж байсан бол дурсамжиндаа 25 хүний амийг хөнөөсөн гэдгээ илчилсэн байна.
1. Уильям хунтайж гэрлэлтээсээ өмнө Антарктик руу хийсэн аяллын үеэр эмзэг эрхтэнээ хөлдөөж байсан ба мэс засал хийлгэж эмчлүүлсэн гэнэ. Мэдээж ордны зүгээс олон нийтэд энэ талаар мэдээлээгүй.
Зохиолч Ц.Оюунбат

#Books, #Английн хунтайж Харри, #шинэ ном,