Гурван хэмжээст хэвлэл буюу “3D” хэвлэл нь барилгын салбарыг шинэ түвшинд гаргажээ.
12 тонн гаруй жинтэй асар том “3D” хэвлэгчээр АНУ-д анх удаа хоёр давхар байшин хэвлэж эхэлсэн байна.
Хьюстонд барьж буй 379 мкв талбай бүхий байшингийн угсралтын ажилд нийт 330 цаг шаардлагатай гэв.
“Hannah” дизайны студийн хамтран үүсгэн байгуулагч, байшингийн загварыг гаргасан архитектор Лесли Лок “Үнэндээ, ‘3D’ аргаар хэвлэсэн олон барилга байдаг. Гэхдээ хоёр давхар байшин хэвлэхэд хэвлэгч төхөөрөмж маш чухал. Мэдээж барилга угсралтын асуудал, ложистикийн сорилтууд тулгарна” гэж мэдэгдсэн байна.
Энэхүү төсөл дээр “Hannah”, барилгын инженерийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Peri 3D Construction” болон “Cive” компаниуд хоёр жилийн хугацаанд хамтран ажиллаж байгаа аж.
“Cive”-ийн барилга угсралтыг хариуцсан Хикмат Зербе хэзээ нэгэн цагт уг шинэ техникийг олон айлын орон сууцыг илүү хурдан бөгөөд хямд төсөр аргаар барихад ашиглана гэж найддаг байна.
Модон хүрээтэй гурван унтлагын өрөөтэй байшингийн барилгын ажил бараг талдаа оржээ.
“3D” хэвлэлд ихэвчлэн хуванцар материал ашигладаг бол уг байшинг бетоноор хэвлэж байгаа аж. Энэ нь мөн цаг уурын өөрчлөлтөөс болж улам бүр ширүүн болж байгаа Техасын хар салхи, шуурга болон байгалийн бусад үзэгдэлд илүү тэсвэртэй материал юм.
Мөн “3D” хэвлэгч нь бүх хүнд ачааг үүрдэг тул барилгын талбайд цөөн хүн шаардагддаг байна.
“Уламжлалт аргаар байшин барих үед стандарт, дүрэм, материалын шинж чанар гээд бүгдийг мэддэг бол энд бүх зүйл шинэ. Бетон нь бидний мэддэг материал боловч ‘3D’ хэвлэлтэд бетоныг ашиглах нь шинэ зүйл юм” гэж “Cive”-ийн Зербе хэлэв.
Эх сурвалж: Reuters