Мягмар гарагт уур амьсгалын эсрэг тэмцэгч Грета Тунбергийг баруун Германд жагсаал хийж байхад нь цагдаа нар саатуулсан байна.

Тэрээр нүүрсний уурхайг өргөтгөхийн тулд орхигдсон Люцерат тосгоныг нураахыг эсэргүүцэж, өөр бусад идэвхтнүүдтэй жагсаж байжээ.

Цагдаа нар Тунбергийн бичиг баримтыг шалгасныхаа дараа сулласан байна.

Цагдаагийн мэдэгдсэнээр тэрээр хэсэг бүлэг идэвхтнүүдийн хамт “Garzweiler 2” уурхайн зах хэсэг рүү гүйж байсан тул аюулгүй байдлын үүднээс түүнийг саатуулах шаардлага үүссэн гэв. Тэдний хэлснээр Люцерат тосгоноос есөн километрийн зайд орших уурхай руу нэг хүн үсэрсэн байна.

Тунбергтэй хамт баривчлагдсан бусад хүмүүсийг ч мөн хэн болохыг нь баталгаажуулсны дараа суллажээ.

Нүүрс нь Германы хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах хүчин чармайлтад сөргөөр нөлөөлж байна гэж идэвхтнүүд үзэж байгаа аж.

Тус уурхай байрладаг Хойд Рейн-Вестфали мужид нүүрсний олборлолтыг 2030 он хүртэл үе шаттайгаар бууруулахаа засгийн газар амласан бол үндэсний хэмжээнд 2038 он хүртэл хугацаа заагаад байгаа юм.

Хүрэн нүүрс бол нүүрсний хамгийн бохир хэлбэр бөгөөд Люцерат орчмын бүс нутгаас жил бүр 25 сая тонн хүрэн нүүрс олборлодог.

“RWE” эрчим хүчний компанийн мэдэгдсэнээр энэ өвөлд зориулж тосгоны доорх нүүрсийг олборлох шаардлагатай байгаа аж.

Тус улсын засгийн газар мөн Оросоос нийлүүлж буй байгалийн хийн урсгал буурсантай холбоотойгоор Германы эрчим хүчний хэрэгцээг хангахын тулд уурхайг өргөтгөх шаардлагатай гэж үзэж байна.

Жагсаалыг зохион байгуулагчид бямба гарагт 35,000 орчим хүн жагсаалд оролцсон гэж мэдэгдсэн бол цагдаа нар 15,000 хүн жагсаалд оролцсон гэж мэдэгджээ.

Эх сурвалж: BBC

#Герман, #Грета Тунберг, #Люцерат,