Стокгольм хотын шүүх Шведийн тагнуулын ажилтан асан 42 настай Пейман Киаг Оросын цэргийн тагнуулын албанд арав гаруй жил тагнуул хийсэн хэрэгт буруутай гэж үзэн бүх насаар нь хорих ял оноож, дүүг нь 10 жилийн хорих ялаар шийтгэлээ.
Пейман Киа нь Шведийн аюулгүй байдал, сөрөг тагнуулын алба болон цэргийн тагнуулын агентлагууд, тэр дундаа гадаад тагнуулын агентлаг болон гадаад дахь Шведийн тагнуулчидтай холбоотой маш нууц нэгж болох “KSI” зэрэгт ажиллаж байжээ.
Түүний ах 35 настай Паям нь гэмт хэргийг төлөвлөж, Оросын цэргийн тагнуулын “ГРУ”-тай холбоо тогтоож, Пейманы цуглуулсан 90 баримтаас 45-ыг нь дамжуулсан хэргээр ял сонссон байна.
Шведийн иргэншилтэй, Иранд төрсөн ах дүүсийг 2011 онд баривчилсан бөгөөд 2011 оноос хойш Москвагийн талд тагнуул хийсэн гэж үзэж байгаа аж. Ах дүүс давж заалдах шатны шүүхэд хандана гэдгээ мэдэгдсэн байна.
Пейман Киа нь 2016-2017 онд 550,000 крон буюу 53,000 ам.долларын бэлэн мөнгөтэй харьцаж байсан нь тогтоогдсон бөгөөд энэ мөнгийг Оросын талаас өгсөн төлбөр байж магадгүй гэж шүүх үзсэн байна.
Өнгөрсөн оны сүүлээр мөн Швед болон АНУ-ын эсрэг 10 гаруй жил тагнуулын үйл ажиллагаа явуулсан Оросын хоёр иргэнийг Стокгольм хотын захын тансаг хорооллоос баривчилсан.
Тэд 1997 онд Шведэд ирж, Шведийн иргэншил авсан бөгөөд мэдээлэл технологи, харилцаа холбооны тоног төхөөрөмжийн импорт, экспортын чиглэлээр бизнес эрхэлдэг байжээ.
Стокгольмын шүүх нэгийг нь "Швед болон гадаадын гүрний эсрэг хууль бус тагнуулын үйл ажиллагаа явуулсан" хэмээн сэжиглэн баривчлах шийдвэр гаргасан ч түүний хамтрагчийг мөрдөн байцаалтын шатанд сулласан байна.
Шведийн улсын яллагч Хенрик Олин тэдний нэгийг Оросын цэргийн тагнуулын “ГРУ”-тай холбоотой болохыг мэдэгджээ.
Эх сурвалж: The Guardian

#ОРос, #Пейман Киа, #ТАГНУУЛЫН ХЭРЭГ, #Швед,