Польш улс "Leopard 2" танкаа Украин руу илгээхээр оролдвол Германы засгийн газар үүнд саад болохгүй гэж Германы Гадаад хэргийн сайд Анналена Бурбок ням гарагт мэдэгдэв.

Харин Германы канцлер Олаф Шольцын ням гарагийн өглөө Парист болсон дээд хэмжээний уулзалтын дараа зэвсэг нийлүүлэх бүх шийдвэрийг холбоотнууд, тэр дундаа АНУ-тай уялдуулан гаргана гэж мэдэгдсэн байна.

Украины эрх баригчид барууны холбоотнуудаас Германд үйлдвэрлэсэн орчин үеийн танк нийлүүлэхийг олон сарын өмнөөс хүссэн ч Берлин танк илгээхээс татгалзаж, НАТО-ийн бусад орнуудад зөвшөөрөл өгөхөөс зайлсхийсээр байгаа юм.

Сүүлийн өдрүүдэд барууны орнууд “Leopard 2” танкийг Украинд нийлүүлэх асуудлаар Германд хүчтэй шахалт үзүүлсэн боловч Шольцын засгийн газар дайныг улам хурцатгахаас болгоомжилсоор байна.

Ням гарагт Германы Батлан хамгаалахын сайд Борис Писториус мөн шийдвэр удахгүй гарна гэж найдаж байгаа боловч болгоомжтой байх хэрэгтэй гэж мэдэгдэв.

Тэрээр Герман улс яаран шийдвэр гаргахгүй, засгийн газар ард түмний аюулгүй байдалд үзүүлэх үр дагавар зэрэг олон хүчин зүйлийг харгалзан үзэх болно гэж “ARD” телевизэд ярьжээ.

Ням гарагт Их Британийн Ерөнхий сайд асан Борис Жонсон Киевт айлчлах үеэр Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский мөн л танкнуудын талаар удаан хугацааны гуйлтаа дахин илэрхийлсэн байна.

Зеленский “Бидэнд илүү олон зэвсэг хэрэгтэй: танк, нисэх онгоц, алсын тусгалтай пуужин” гэж өөрийн цахим хуудаснаа бичжээ.

Барууны хүнд хуягласан байлдааны танкнууд нь Оросын шинэ довтолгооноос өмнө Украины хуурай замын хүчинд хамгаалалт болж, Оросын мэдэлд орсон зарим газар нутгийг эргүүлэн авахад тусална гэж Киев үзэж байгаа юм.

Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон мөн Парист болсон дээд хэмжээний уулзалтын дараах хэвлэлийн бага хурал дээр "Leclerc" танкнуудыг Украин руу илгээх талаар нааштай хариу өгсөн байна.

Тэрээр энэ алхмыг ойрын хугацаанд Герман зэрэг холбоотнуудтай хэлэлцэнэ гэдгээ мэдэгджээ.

Эх сурвалж: Reuters

#онцолсон, #Leopard 2, #Герман, #Польш, #танк, #УКраин,