Оросын зэвсэгт хүчин Украины өмнөд хэсгийн Запорожье муж дахь хоёр хот руу урагшилж байгаа бөгөөд хэдэн сар зогсонги байдалтай байсны эцэст энэ долоо хоногт тулаан ширүүссэн тухай Оросын төрийн мэдээллийн хэрэгслүүд мэдээлэв.

Тус бүс нутгийн Оросоос томилогдсон албан тушаалтан Владимир Роговын хэлснээр довтолгоо Украины хяналтад байдаг бүс нутгийн төвөөс өмнө зүгт 50 километрийн зайд орших Орехов болон зүүн зүгт Гуляйполе гэсэн хоёр хотод төвлөрч байгаа аж.

Эдгээр бүс нутагт идэвхтэй тулаан өрнөж байгаа ба Оросын хүчин байдлыг гартаа авсан болохыг “РИА Новости” агентлаг мэдээлжээ.

Түүнчлэн Оросын арми Запорожье мужид амжилттай довтолгоо явуулсны үр дүнд “илүү ашигтай шугам, байрлал”-ыг хяналтдаа авснаа мэдэгдэв. Тэд мөн Запорожье хотын гадна орших Лежине тосгон дахь Украины байрлалд цохилт өгсөн байна.

Роговын хэлснээр Оросын арми Днепр мөрний ойролцоох Лобкове тосгоныг ч бас хяналтдаа авчээ.

Украины арми ням гарагийн тайландаа Запорожье мужийн 15 гаруй суурин их бууны галд өртсөн болохыг дурдсан байна.

Эх сурвалж: Al Jazeera

#Гуляйполе, #Запорожье, #Орехов, #Украины дайн,