Арванхоёрдугаар сарын сүүлчээр Ерөнхийлөгч Владимир Путин Украинд явуулж буй “цэргийн тусгай ажиллагаа”-ны хугацаанд төрийн албан хаагчдын татварын тайланг ил болгох шаардлагыг цуцалсан.

Тэгвэл Кремлийн албан тушаалтнууд болон парламентын гишүүдийн татварын тайланг олон нийтээс нууцлах тухай хуулийн төслийг Оросын парламентын доод танхим буюу Төрийн Дум хэлэлцэж, дэмжсэн болохыг Оросын “Ведомости” сонин лхагва гарагт эх сурвалжаас иш татан мэдээлжээ.

Хууль батлагдвал парламентын гишүүдийн татварын тайланг нийтэд үзүүлэхгүй, зөвхөн татварын тайлангаа мэдүүлсэн болон мэдүүлээгүй тоо, зөрчил илэрсэн эсэх зэргийг олон нийтэд нээлттэй мэдээлж байх гэнэ.

Хуулийн төслийг лхагва гарагт Төрийн Дум гурав дахь буюу сүүлчийн удаа хэлэлцэж баталсан бол одоо дээд танхим хэлэлцэж, Владимир Путин гарын үсэг зурсны дараа гуравдугаар сарын 1-нээс хүчин төгөлдөр болох төлөвтэй байна.

Путиний арванхоёрдугаар сард баталсан зарлигийн дагуу төрийн албан хаагчдын татварын тайланг нууцлахаас гадна Украинд тулалдаж буй цэргүүд болон Оросын аюулгүй байдлын албаны ажилтнууд, мөн Орост нэгтгэсэн Украины бүс нутгуудад томилогдсон албан тушаалтнуудын татварын тайланг олон нийтэд ил болгох шаардлагаас чөлөөлсөн байна.

Одоогийн хуулиар төрийн албан хаагчид авлигыг бууруулах зорилгоор өөрийн болон гэр бүлийн гишүүдийнхээ хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд ил тод мэдээлэх үүрэгтэй юм.

Эх сурвалж: The Moscow Times

#ОРос, #татварын тайлан, #Төрийн Дум,