Мьянмарт опиумын тариалалт огцом нэмэгдэж, сүүлийн есөн жилийн дээд хэмжээнд хүрсэн болохыг НҮБ мэдэгдэв.
Мьянмар, Тайланд, Лаос улсыг дамнан оршдог "Алтан гурвалжин" гэгддэг бүс нутаг нь түүхэндээ хар тамхи, героины гол эх үүсвэр байсаар ирсэн.
Мьянмар нь опиумын үйлдвэрлэлээрээ Афганистаны дараа дэлхийд хоёрдугаарт ордог бөгөөд НҮБ-ын тооцоогоор Мьянмарын опиумын зах зээл 2 тэрбум доллароор үнэлэгддэг бол бүс нутгийн героины худалдаа ойролцоогоор 10 тэрбум доллароор хэмжигддэг байна.
Сүүлийн 10 жилийн хугацаанд Мьянмарт янз бүрийн төслүүд болон эдийн засгийн боломжуудыг сайжруулснаар опиумын тариалалт тогтмол буураад байсан юм.
Гэвч 2022 онд хар тамхины үйлдвэрлэл дахин өсөж, 2013 оноос хойших хамгийн өндөр түвшинд хүрчээ. Тухайн үед тус улсын опиумын тариалалт 870 тонн байжээ.
Харин цэргийн эргэлт болсон 2021 онд 423 тонн болж, 2022 онд 795 тоннд хүрч өмнөх жилээс бараг хоёр дахин өссөн байна.
Энэ нь эдийн засгийн хүндрэл, найдваргүй байдал, мөн героин үйлдвэрлэхэд ашигладаг опиумын давирхайн үнэ дэлхийн зах зээл дээр өссөнтэй холбоотой гэж НҮБ үзэж байна.
"2021 оны хоёрдугаар сард цэргийн эргэлтийн дараа үүссэн эдийн засаг, аюулгүй байдал, засаглалын тогтворгүй байдал нэгдсэний улмаас хойд Шань болон хилийн алслагдсан мужууд, ихэвчлэн мөргөлдөөн ихтэй бүс нутгуудын тариаланчдад хар тамхины ургамал тариалахаас өөр сонголт үлдээгүй" гэж НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх газрын (UNODC) бүс нутгийн төлөөлөгч Жереми Дуглас хэлэв.
Төрийн эргэлт гарснаас хойш мөн синтетик хар тамхины үйлдвэрлэл их хэмжээгээр нэмэгдсэн байна. Сүүлийн жилүүдэд энэ нь опиумын оронд Мьянмарт үйл ажиллагаа явуулдаг зэвсэгт бүлэглэлийн санхүүжилтийн эх үүсвэр болжээ.
Гэсэн ч героин, морфин, кодеин зэрэг олон төрлийн хар тамхины гол эх үүсвэр болох опиумын эрэлт их хэвээр байгаа бөгөөд 2022 онд Мьянмарт опиум тариалах талбай гуравны нэгээр нэмэгдэж 40,100 га-д хүрчээ. Мөн нэгж үнэ нь 280 ам.доллар/кг болж өссөн байна.
Эх сурвалж: BBC

#Мьянмар, #опиум, #Хар тамхи, #Хунта,