Шинэ Зеландын хамгийн том Окленд хотод аадар борооны улмаас үер бууж, эмх замбараагүй байдал үүссэний дараа онц байдал зарлажээ.
Үерийн улмаас зам, хорооллууд үерт автаж, хотын нисэх онгоцны буудлыг хааж, нислэгүүд хойшлогдож, Элтон Жоны тоглолт цуцлагдаж, гамшигт хамгийн их өртсөн бүс нутгийн оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэх тушаал өгсөн байна.
Шинэ Зеландын цаг уурын газар сүүлийн 11 цагийн дотор 15 см хур тунадас орсон болохыг баасан гарагийн орой мэдэгджээ. Тус улсын 24 цагийн дээд амжилт 16.2 см байдаг аж.
1.5 сая хүн амтай хотын зарим хэсэгт аадар бороо таван өдөр үргэлжлэн орох төлөвтэй байна.
Хотын дарга Уэйн Браун баасан гарагийн орой үерийн улмаас хотын хойд хэсэгт хүний амь эрсэдсэн тухай мэдэгджээ. Тэрээр өөр тодорхой мэдээлэл өгөөгүй байна.
Тус улсын иргэний хамгааллын сайд Киран Маканулти хотод онц байдал зарласныг мэдэгдээд, Онцгой байдлын ерөнхий газрын зөвлөмжийг дагаж мөрдөхийг хүмүүст уриалжээ.
Яаралтай тусламжийн алба дуудлагад дарагдсан болохыг цагдаа нар мэдэгдээд, оклендчуудыг зөвхөн амь насанд аюул заналхийлж байгаа яаралтай үед 111 рүү залгахыг зөвлөсөн байна.
Олон нийтийн сүлжээнд гал сөнөөгч, цагдаа, батлан хамгаалахын ажилтнууд үерт автсан байшингаас хүмүүсийг олс, аврах завь ашиглан аварч байгаа дүрс бичлэгүүд тавигджээ. Одоогоор хэчнээн хүнийг нүүлгэн шилжүүлсэн талаар тодорхой мэдээлэл гараагүй байна.
Оклендын олон улсын нисэх онгоцны буудал хаагдаж, нислэгүүд хойшлогдсон бөгөөд терминалууд их хэмжээний усанд автжээ.
Үерийн улмаас томоохон замууд хаагдаж, хурдны зам дээр автомашины урт дараалал үүссэн байна.
Оклендын хойд, баруун хойд болон баруун хэсэг их хэмжээний үерт нэрвэгдсэн бөгөөд нөхцөл байдал улам дордох төлөвтэй байгааг хотын онцгой байдлын газар мэдэгдэв.
Өнөөдөр тус хотод Элтон Жоны тоглолт болох байсан ч цэнгэлдэх хүрээлэнд 40,000 орчим үзэгч цугларсны дараа эцсийн мөчид тоглолтыг цуцалжээ. Хотын тээврийн газар аюулгүй байдлын үүднээс хүмүүсийг гэрт нь харихад зориулж автобус гаргасан байна. Гэнэтийн шийдвэр нь эмх замбараагүй байдалд хүргэж, үзэгчид гэртээ харихын тулд зам дээр түгжрэл үүсгэжээ.
Эх сурвалж: The Guardian

#аадар бороо, #Окленд, #үер, #Шинэ Зеланд,