Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский 2024 онд Парист болох Олимпын наадамд Оросыг оролцохыг зөвшөөрсөн нь “терроризмыг ямар нэгэн байдлаар хүлээн зөвшөөрч болно” гэдгийг харуулж байна гэж мэдэгджээ.
Тэрээр Францын Ерөнхийлөгч Эммануэль Макронтой энэ талаар ярилцсанаа хэлэв.
Өнгөрсөн долоо хоногт Олон улсын олимпын хороо (ОУОХ) Орос, Беларусийн тамирчдыг Олимпод төвийг сахисан байдлаар оролцох боломжтой гэдгийг мэдэгдээд, ямар ч тамирчин эзэмшиж буй паспортынхоо улмаас тэмцээнд оролцох эрхээ хасуулж болохгүй гэж мэдэгдсэн юм.
Гэвч Орос болон Беларусийн тамирчдыг тэмцээнд оролцуулахыг зөвшөөрвөл “Парис 2024”-ийг бойкотно гэж Украин анхааруулсан.
ОУОХ-ны “Оросын тамирчдыг Олимпын наадамд оролцуулах гэсэн оролдлого нь терроризмыг ямар нэгэн байдлаар хүлээн зөвшөөрч болно гэдгийг дэлхий дахинд харуулж байгаа хэрэг юм” гэж Зеленский ням гарагийн оройн мэдэгдэлдээ хэлжээ.
Тэрээр “Орос улс энэ наадам болон бусад спортын арга хэмжээг өөрийн түрэмгийлэл, төрийн үндэсний дээрэнгүй үзлийн суртал ухуулга болгон ашиглахыг зөвшөөрөх ёсгүй” гэж нэмж хэлсэн байна.
Мөн Украины тамирчид тулааны талбарт амиа алдаж байхад спортод төвийг сахисан байр суурь байж болохгүй гэж хатуу сануулжээ.
Зеленский нацистууд засгийн эрхэнд байх үед 1936 онд Берлинд Олимпын наадам болсныг буруушаагаад, “Олимп болон террорист улсуудын зам огтлолцох ёсгүй” гэж хэлсэн байна.
Бямба гарагт Оросын арми Украины Херсон мужид бараг 40 удаа бөмбөг хаяж, үргэлжлүүлэн ням гарагт тасралтгүй цохилт өгчээ. Амралтын өдрүүдэд Херсонд нийт зургаан хүн амь үрэгдсэн байна.
Оросын хүчин мөн зүүн Донецк мужид довтолгоогоо эрчимжүүлсэн болохыг Зеленский мэдэгдэв. Байнгын дайралтыг сөрөн зогсохын тулд Украины армид шинэ зэвсэг хэрэгтэй байгааг тэрээр онцолжээ.
“Орос улс дайныг сунжруулж, манай хүчийг шавхахыг хүсэж байна. Тиймээс бид цаг хугацааг ашиглах ёстой. Бид бүх зүйлийг түргэсгэж, нийлүүлэлтийг хурдасгаж, Украинд зэвсгийн шинэ хувилбаруудыг нээх ёстой” гэж хэлэв.
Эх сурвалж: BBC

#Володимир Зеленский, #Олимп, #ОРос, #УКраин,