АНУ Украинд холын зайн тусгалтай пуужин, сум, зэвсгийг багтаасан хоёр тэрбум гаруй долларын цэргийн тусламж үзүүлэхэд бэлдэж байгааг хоёр албаны хүн мягмар гарагт “Reuters” агентлагт мэдээлжээ.

Уг тусламжийн багцыг энэ долоо хоногт багтаан зарлахаар төлөвлөсөн байна. Багцад мөн “Patriot” агаарын довтолгооноос хамгаалах системд туслах төхөөрөмж, нарийн удирддаг сум, танк эсэргүүцэх жавелин багтаж байгааг эх сурвалж хэлжээ.

1.725 тэрбум ам.долларын багцын тодорхой хэсгийг Украины аюулгүй байдалд туслах санаачилга (USAI) сангаас гаргах бөгөөд энэ нь бэлэн байгаа зэвсгийн нөөцөөс зэвсэг гаргах бус үйлдвэрүүдээс худалдан авалт хийнэ гэсэн үг юм.

“USAI”-ын санхүүжилт нь 150 км-ийн тусгалтай Газраас хөөргөх боломжтой жижиг диаметртэй бөмбөг буюу “GLSDB” гэх зэвсэг худалдан авахад зарцуулагдана гэв. АНУ энэ удаад 297 км-ийн тусгалтай “ATACMS” пуужин нийлүүлэх тухай Украины хүсэлтээс татгалзсан байна.

Холын зайн тусгалтай “GLSDB” бөмбөг нь Украинд өмнө нь хүрэх боломжгүй байсан байг онох боломжийг олгож, мөн фронтын шугамын ард цохилт өгөх замаар сөрөг довтолгоогоо үргэлжлүүлэхэд тусална гэж эх сурвалж хэлжээ.

Уг бөмбөгийг “SAAB AB” болон “Boeing” хамтран үйлдвэрлэдэг. “GLSDB” нь “GPS” удирдлагатай, хөндлөнгөөс үзүүлэх зарим электрон саадыг эсэргүүцэх чадвартай, цаг агаарын ямар ч нөхцөлд ашиглах боломжтой, хуягт тээврийн хэрэгслийн эсрэг ашиглах боломжтой аж.

“USAI”-аас гарах санхүүжилтийг мөн “HAWK” агаарын довтолгооноос хамгаалах системийн бүрэлдэхүүн хэсгүүд, нисгэгчгүй онгоц эсэргүүцэх систем, их бууны болон агаарын ажиглалтын радар, холбооны хэрэгсэл, “PUMA” нисгэгчгүй онгоц, мөн “Patriot”, “Bradley” зэрэг томоохон системийн сэлбэг хэрэгсэлд зарцуулна гэв.

Түүнчлэн өөр холбоотноос гурван хээрийн эмнэлгийг тоноглоход хангалттай хэмжээний эмнэлгийн тоног төхөөрөмж хандивлаж байгааг албаны хүн мэдэгдсэн байна.

“USAI”-ын сангаас гадна 400 сая гаруй долларын тусламжийг Ерөнхийлөгчийн дэргэдэх хөрөнгө оруулалтыг сангаас гаргах бөгөөд энэхүү тусламжид минад тэсвэртэй машин, олон пуужин хөөргөх систем, сум зэрэг багтсан байна.

2022 оны хоёрдугаар сард Оросын түрэмгийлэл эхэлснээс хойш АНУ Украинд ойролцоогоор 27.2 тэрбум ам.долларын аюулгүй байдлын тусламж үзүүлжээ.

Эх сурвалж: Reuters

#GLSDB, #АНУ, #зэвсгийн тусламж, #УКраин,