Европын холбооны удирдагчид Украины Ерөнхийлөгч Володимир Зеленскийтэй уулзахаар пүрэв гарагт Киевт айлчилжээ.
Өнөөдөр ЕХ-ны гүйцэтгэх засаглалын өндөр албан тушаалтнууд Украины засгийн газрын гишүүдтэй уулзсан бол Европын комиссын тэргүүн Урсула фон дер Лейен болон Европын консулын дарга Чарльз Мишель нар Зеленскийтэй хэлэлцээр хийхээр төлөвлөсөн байна.
Зеленский Европын холбооноос Оросын эсрэг арга хэмжээг нэмэгдүүлэхийг уриалж байгаа боловч тус холбооны төлөвлөсөн шинэ хориг арга хэмжээ Киевийн хүсэж байсан хэмжээнд хүрэх магадлал бага байна.
Түүнчлэн ЕХ нь Украиныг гишүүнээр хүлээж авах асуудлыг дэмжиж байгаа хэдий ч дайн байлдаантай байгаа энэ үед гишүүнчлэлийн үйл явцыг хурдасгахаас татгалзаж, улс төр, эдийн засгийн тогтвортой байдлаас эхлээд Украинд янз бүрийн шаардлага тавьжээ. Гишүүнээр элсэх үйл явц нь олон жил үргэлжилж магадгүй байна.
Хамгийн сүүлд Хорват улс албан ёсоор өргөдөл гаргаснаасаа хойш арван жилийн дараа буюу 2013 онд ЕХ-ны гишүүн болж байв. Харин Украины хөрш Польш улс 2004 онд нэгдэх хүртлээ 20 жил хүлээсэн байна.
Украины хувьд түрэмгийллийн дараахан элсэх хүсэлтээ гаргаж, зургадугаар сард ЕХ-оос нэр дэвшигчийн статус авсан.
Пүрэв гарагийн яриа хэлэлцээрийн үеэр ЕХ-ны албаны хүмүүс Украинд зэвсэг, санхүүгийн дэмжлэг үзүүлэхээс гадна Европын холбооны зах зээлд бүтээгдэхүүнээ нийлүүлэх, Киевт эрчим хүчний хэрэгцээгээ хангахад нь туслах, Оросын эсрэг хориг арга хэмжээ авах, “Вагнер”-ын тэргүүн Евгений Пригожин зэрэг дайнд оролцож буй Оросын удирдагчдын эсрэг хэрэг үүсгэж, шалгах зэрэг асуудлаар ярилцсан байна.
Мөн ЕХ нь Украинд авлигатай тэмцэхийн тулд илүү хүчин чармайлт гаргахыг шаарджээ.
Эх сурвалж: Reuters

#ЕХ, #УКраин, #Урсула фон дер Лейен,