65 дахь удаагийн Грэмми шагнал гардуулах ёслолын үеэр дуучин Бейонсе дөрвөн шагнал хүртэж, карьерынхаа туршид Грэммигээс хамгийн олон шагнал хүртсэн уран бүтээлч болжээ.
Тэрээр “Renaissance” цомгоороо “Шилдэг дэнс/электроник цомог”, “Cuff It” дуугаараа “Шилдэг R&B”, “Break My Soul” дуугаараа “Шилдэг дэнс/ электроник дуу бичлэг”, “Plastic Off the Sofa” дуугаараа “Шилдэг уламжлалт R&B үзүүлбэр” шагналын эзэн болж нийт 32 Грэммитэй болсон байна.
Бейонсе мөн энэ үдшийн хамгийн онцлох шагналуудын төлөө өрсөлдсөн боловч “Оны шилдэг дуу” шагналыг Бонни Рэйтт “Just Like That”, “Оны шилдэг дуу бичлэг” шагналыг Лиззо “About Damn Time”, “Оны шилдэг цомог” шагналыг Харри Стайлс “Harry’s House” цомгоороо хүртжээ.
Харин энэ үдшийн “Шилдэг шинэ уран бүтээлч” шагналын эзнээр Самара Жой тодорсон байна. Дуучин Адель мөн “Easy on Me” дуугаараа “Шилдэг поп соло үзүүлбэр” төрөлд ялагч болжээ.
“Шилдэг реп цомог” шагналыг Кендрик Ламарын “Mr. Morale & the Big Steppers” хүртсэн бол “The Heart Part 5” дуу нь “Шилдэг рэп дуу” шагнал хүртсэн байна.
Сэм Смит, Ким Петрас нар “Unholly” дуугаараа “Шилдэг поп дуо/хамтлагийн үзүүлбэр” шагналын эзэн болсон бол шагнал гардуулах ёслолоос хэзээ ч хоосон буцдаггүй Тейлор Свифт энэ удаад “All Too Well: The Short Film”-ээрээ “Шилдэг видео клип” шагналыг хүртжээ.
Алдарт Оззи Осборн “Шилдэг рок цомог” болон “Шилдэг метал үзүүлбэр” төрөлд шагнал авсан байна. Тэрээр мөн “Шилдэг рок дуу”, “Шилдэг рок үзүүлбэр” төрөлд нэр дэвшсэн юм.
Ялагчдыг Академийн 11,000 орчим гишүүн сонгон шалгаруулжээ.
Дараах холбоосоор орж ялагчдын бүрэн жагсаалттай танилцах боломжтой: Grammy
Эх сурвалж: Reuters

#2023, #Grammy, #Грэмми, #шагнал гардуулах ёслол,