“Disney” компани “The Simpsons” цувралын Хятадын хөдөлмөрийн мөлжлөгтэй холбоотой ангийг Хонконг дахь стриминг үйлчилгээнээсээ хасжээ.
Цувралын 34-р улирлын “One Angry Lisa” нэртэй анги стриминг үйлчилгээнд байхгүй байгаа нь энэ долоо хоногт хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн анхааралд өртсөн байна. Уг анги хэзээ устгагдсан нь одоогоор тодорхойгүй байна.
Хонконгт өмнө нь Хятадын эх газраас илүү иргэний эрх чөлөөг хүндэлдэг байсан ч 2019 онд болсон ардчиллын төлөөх томоохон жагсаалын дараа Хятадын эрх баригчид эдгээр эрхийг хязгаарлаж, хэд хэдэн маргаантай хуулийг баталсан.
Өнгөрсөн аравдугаар сард цацагдсан тус ангид Марж Симпсон дасгалын дугуйн дээр хичээллэж байх үед ард нь Хятадын цагаан хэрэм харагддаг бөгөөд хичээлийн үеэр түүний зааварлагч “Биткойн олборлодог газрууд, насанд хүрээгүй хүүхдүүдээр ухаалаг утас хийлгэдэг хөдөлмөрийн лагериуд”-ын тухай дурддаг байна.
Шинжаанд олон зуун мянган үндэстний цөөнх хөдөлмөрийн мөлжлөгт өртөж байгаа тухай барууны хүний эрхийн байгууллагууд өмнө нь мэдээлж байсан.
Хятадын засгийн газар харин үүнийг үгүйсгэж, бүс нутаг дахь үйлдвэрүүдийг ядуурлыг бууруулах төлөвлөгөөний нэг хэсэг гэж хаацайлдаг.
“The Simpsons” цуврал 2000-аад оны эхэн үеэс эх газрын Хятадад гарч эхэлсэн бөгөөд цувралын сүүлийн улирлын “One Angry Lisa”-аас бусад ангиудыг Хятадын стриминг сайтуудаас үзэх боломж нээлттэй хэвээр байна.
2021 онд “Disney” компани 1989 онд Тяньаньмэний талбайд болсон хэлмэгдүүлэлттэй холбоотой ангийг мөн стриминг үйлчилгээнээсээ устгаж байв.
Эх сурвалж: BBC

#Disney, #One Angry Lisa, #The Simpsons, #ХЯтад,