Дани, Герман, Нидерланд улс аж үйлдвэрийн нөөцөөс дор хаяж 100 “Leopard 1” танкийг сэргээн засварлаад, Украинд нийлүүлэхээр болжээ.

Киевт гэнэтийн айлчлал хийж байгаа Германы Батлан хамгаалахын сайд Борис Писториус зун гэхэд 20-25 танк, оны эцэс гэхэд 80, 2024 онд дахин 100 танк нийлүүлэхээ мэдэгдсэн байна.

Харин Германы дэд канцлер Роберт Хабек энэ оны эхний улиралд Украинд хоёр оронтой тоонд багтах “Leopard 1” танк нийлүүлэхээр төлөвлөж байгаа ч эцэст нь зөвшөөрөл олгосон 178 танкнаас хэдийг нь засварлаж, илгээх нь тодорхойгүй байгааг хэлсэн байна.

Тэрээр Вашингтонд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен, Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жейк Салливан нартай уулзсаныхаа дараа “Тоо ширхгийг нь баталсан. Гэхдээ танкнуудыг тулалдаанд зориулж шинэчилж, дахин тоноглох ёстой. Тиймээс эцэст нь бид яг хэдийг нийлүүлэхээ мэдэхгүй байна. Гэхдээ Оросын хаврын довтолгоог няцаахад хангалттай байх болно” гэжээ.

Дани, Герман, Нидерландын хамтарсан мэдэгдэлд ирэх саруудад Украинд дор хаяж 100 ширхэг “Leopard 1 A5” танк нийлүүлж, сургалт, ложистикийн дэмжлэг, сэлбэг хэрэгсэл, сумны багцыг дагалдуулна гэж мэдэгджээ.

Нидерландын Батлан хамгаалахын сайд Касжа Оллонгрен “Leopard 1” нь хэдийгээр хуучин загвар боловч байлдааны зориулалтаар ашиглахад тохиромжтой хэвээр байгааг онцлов. Мөн засаж, тулалдаанд бэлэн болгосны дараа Оросын танкнуудаас илүү байх болно гэж мэдэгджээ.

Дани, Герман, Нидерланд улс цаашид “Leopard 1” санаачилгад өөр улсууд хамтрах боломжтойг хэлээд, одоогоор Бельги улс нэгдэхээр сонирхож байгааг дурдсан байна.

Өнгөрсөн сард олон улсаас дарамт шахалт үзүүлсний дараа Германы засгийн газар армийн нөөцөөс Украинд илүү орчин үеийн “Leopard 2” байлдааны танк нийлүүлэх шийдвэрт хүрсэн билээ.

Эх сурвалж: Reuters

#Leopard 1, #Герман, #Дани, #Нидерланд, #танк, #Украины дайн,