Илон Маскийн “SpaceX” компани асар том шинэ пуужингийн систем болох “Starship”-ийн хөдөлгүүрийг туршжээ.
Инженерүүд “статик гал” гэж нэрлэгддэг туршилтын үеэр төхөөрөмжийн доод сегментийн ёроол дахь 33 хөдөлгүүрийн 31-ийг нэгэн зэрэг асаасан байна. Энэ туршилт нь хэдхэн секунд үргэлжилсэн бөгөөд пуужинг хөдлөхөөс урьдчилан сэргийлэхийн тулд байранд нь бэхэлсэн байжээ.
“Starship” анхны нислэгээ хийснээр дэлхийн хамгийн хүчирхэг пуужингийн систем болох юм. “SpaceX” пүрэв гарагийн туршилтын үр дүнд сэтгэл хангалуун байгаа эсэхээс хамааран ирэх долоо хоногт анхны нислэгээ хийж магадгүй байна.
Техас/Мексикийн хил дээр орших Бока Чика дахь “SpaceX”-ийн судалгаа, хөгжүүлэлтийн төвд туршилтыг явуулжээ.
Маскын мэдэгдсэнээр туршилтын өмнө инженерүүд нэг хөдөлгүүрийг нь унтрааж, өөр нэг нь өөрөө зогсож, нийт 31 хөдөлгүүр ажилласан байна. Гэхдээ энэ нь тойрог замд хүрэхэд хангалттай болохыг тэрээр нэмж тайлбарлав.
Хэдийгээр бүх хөдөлгүүр ажиллаагүй боловч туршилтын үеэр ажилласан хөдөлгүүрийн тоо онцгой үйл явдалд тооцогдохоор байна.
Хамгийн сүүлд 1960-аад оны сүүлээр Зөвлөлтүүд сансрын нисгэгчдийг саран дээр хүргэх зорилгоор 30 хөдөлгүүртэй “N1” пуужин бүтээж байв. Гэвч “N1” нь дөрвөн удаа бүтэлгүйтэж, эцэст нь хөтөлбөрийг цуцалсан байдаг.
“SpaceX”-ийн “Super Heavy” хөөргөгч бүүстерийн бүх 33 хөдөлгүүр ажилласан үед “N1”-ээс 70%-иар илүү хүч гаргах аж. Мөн арваннэгдүгээр сард анх агаарт хөөрсөн НАСА-ийн шинэ мега пуужин болох Сансрын хөөргөх систем (SLS) хүртэл “Starship”-д суурилуулсан хүчин чадалд хүрэхгүй байна.
Маск уг төхөөрөмжид ихээхэн найдлага тавьж байгаа. Тэрээр үүнийг ашиглан хүн төрөлхтнийг дэлхийн тойрог замд, бүр түүнээс цааш Сар, Ангараг гарагт хүргэх зорилготой. Мөн пуужингийн тусламжтайгаар зорчигчдыг дэлхийн нэг талаас нөгөө рүү хурдан хугацаанд хүргэх тухай төслөө өмнө нь танилцуулж байсан.
Энэхүү концепцийг дахин ашиглах боломжтой байхаар зохион бүтээсэн бөгөөд ердийн, нэг удаагийн пуужинтай харьцуулахад урт хугацаандаа асар их хэмжээний зардал хэмнэх ач холбогдолтой юм.
Эх сурвалж: BBC

#SpaceX, #starship, #Super Heavy, #илон маск, #хөдөлгүүр,