Судлаачид Австрали, түүний араас хөрш Шинэ Зеланд улсыг цөмийн өвөл (цөмийн дайны дараах дэлхий дээр үүсэх цаг уурын нөхцөл)-ийг даван туулах хамгийн тохиромжтой газраар нэрлэжээ.

“Risk Analysis” сэтгүүлд нийтлэгдсэн судалгаанд Австрали, Шинэ Зеланд, Исланд, Соломоны арлууд, Вануату улсыг цөмийн дайн, супер галт уулын дэлбэрэлт, эсвэл астероид дэлхийг мөргөх зэрэг томоохон сүйрлийн дараа нарны гэрэл огцом буурсан үед хүн амаа тэжээхүйц хангалттай хоол хүнс үйлдвэрлэх чадвартай гэж тодорхойлсон байна.

Судалгааны зохиогчид арлын 38 орныг хүнсний үйлдвэрлэл, эрчим хүчний бие даасан хангамж, аж үйлдвэрлэл, гамшгийн уур амьсгалд үзүүлэх нөлөө зэрэг томоохон сүйрлийн дараа хүн төрөлхтний оршин тогтнолд зайлшгүй шаардлагатай 13 хүчин зүйлээр харьцуулсан байна.

Үр дүнд нь цацраг идэвхт бодис ялгаруулах өндөр магадлалтай дэлхийн бөмбөрцгийн хойд хагаст оршдог орнуудаас хол, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлээрээ тэргүүлдэг Австрали, Шинэ Зеланд улс жагсаалтыг тэргүүлжээ. Үүнээс Австрали улс хамгийн сайн үр дүнг үзүүлсэн байна.

Олон арван сая хүнийг тэжээх боломжтой хүнсний нөөцөөс гадна дэд бүтэц харьцангуй сайн, эрчим хүчний асар их илүүдэлтэй, эрүүл мэндийн аюулгүй байдал, батлан хамгаалахын төсөв зэрэг нь Австралийг хүснэгтийн тэргүүнд бичигдэхэд нөлөөлжээ. Гэсэн ч Их Британи, АНУ-тай харьцангуй ойр цэргийн харилцаатай байдаг нь цөмийн дайны бай болох магадлалыг нь нэмэгдүүлж байгаа аж.

Олон жилийн турш цөмийн зэвсгээс ангид статустай байсан Шинэ Зеланд улс энэ тал дээр давуу талтай гэж судлаачид дүгнэжээ. Мөн цөмийн дэлбэрэлтийн дараа үүсэх асар их тоос тортог нарны гэрлийг хааснаар дэлхий дээр агаарын хэм огцом буурна гэж эрдэмтэд таамагладаг бол Шинэ Зеландын аль ч хэсэг далайд харьцангуй ойрхон байдаг нь тус улсыг температурын гэнэтийн өөрчлөлтөөс хамгаална гэж үзсэн байна.

Хамгийн муу нөхцөлд ургац нь 61 хувиар багассан ч Шинэ Зеландын иргэд хоол хүнсээр гачигдахгүй болохыг судалгааны зохиогчдын нэг, Отагогийн их сургуулийн профессор Ник Вилсон хэлэв.

Хэдийгээр Шинэ Зеланд хоол хүнсээр элбэг дэлбэг, нийгмийн нэгдмэл байдлын үзүүлэлтээр өндөр байр суурь эзэлдэг ч дэлхий дахинд худалдаа наймаа зогсох нь нийгмийн сүйрлийг аажмаар өдөөж болзошгүй гэж Вилсон үзжээ. Учир нь тус улс түлш боловсруулах үйлдвэргүй болсон бөгөөд газар тариалангийн салбарыг тогтвортой байлгахад шаардлагатай дизель түлш, пестицид, машин механизмыг ихэвчлэн импортоор оруулж ирдэг байна.

Харин арлын бусад орнууд ийм хямралын үед хангалттай хэмжээний хоол хүнс үйлдвэрлэх боломжтой боловч аж үйлдвэрлэл, нийгмийн эв нэгдэл сүйрэх нь цөмийн өвлийг даван туулж чадахгүйд хүргэнэ гэж судлаачид дүгнэсэн байна.

Хятад, Орос, АНУ-ын хувьд цөмийн дайны дараа хүнсний үйлдвэрлэл нь 97% хүртэл буурч магадгүй тул хүнсний үйлдвэрлэлийн шинэ технологид найдахаас өөр аргагүй болно гэв.

Эх сурвалж: The Guardian

#Австрали, #цөмийн өвөл, #цөмийн сүйрэл, #Шинэ Зеланд,