Ням гарагт АНУ-ын арми тус улсын нутаг дэвсгэр дээгүүр нисэж байсан дөрөв дэх үл мэдэгдэх нисдэг биетийг илрүүлж, сөнөөгч онгоцоор сөнөөжээ.
Ерөнхийлөгч Жо Байден түүнийг Канадын хилийн ойролцоо, Хурон нуурын ойролцоо байхад нь буудах тушаал өгсөн байна.
Хоёрдугаар сарын 4-нд Хятадын агаарын бөмбөлгийг АНУ-ын арми устгаснаас хойш Вашингтон өндөржүүлсэн бэлэн байдалд байгаа юм.
Тухайн бөмбөлгийг Өмнөд Каролинагийн эргийн ойролцоо харваж унагасан боловч бөмбөлөг үүнээс өмнө АНУ тив даяар тандалт, ажиглалт хийсэн гэж тагнуулынхан үзэж байна.
Албаныхан бөмбөлгийн үлдэгдлийг далайгаас гаргаж авсан ба Хятадаас гаралтай, тандалт хийх зориулалттай болохыг нь баталсан.
Харин Хятад үүнийг тагнуулын зорилгоор ашигласан гэдгийг няцааж, цаг уурын бөмбөлөг гэж мэдэгдээд байгаа.
Уг үйл явдлаас хойш Америкийн сөнөөгч онгоцнууд өөр гурван нисдэг объектыг сөнөөжээ.
Баасан гарагт Ерөнхийлөгч Байден Аляскийн дээгүүр нисэж байсан объектыг буудах тушаал өгсөн байна. Мөн бямба гарагт Канадын баруун хойд хэсэгт орших Юкон уулын дээр ижил төстэй объектыг унагажээ.
Албаныхан эдгээр объектын гарал үүслийг олон нийтэд мэдээлээгүй байна. АНУ, Канад хоёулаа үлдэгдлийг гаргахаар ажиллаж байгаа ч Арктикийн нөхцөл байдлаас шалтгаалан Аляска дахь эрлийн ажилд саад учраад байгаа аж.
Цагаан ордны Үндэсний аюулгүй байдлын хэвлэлийн төлөөлөгчийн хэлснээр сүүлийн объектууд нь хоёрдугаар сарын 4-ний бөмбөлөгтэй төстэй биш, хамаагүй жижиг тул үлдэгдлийг нь гаргаж авч, шинжлэх хүртэл тодорхойлох боломжгүй гэж мэдэгдэв.
Харин тагнуулын ажилтнууд баасан, бямба гарагт унагасан нисдэг биетүүдийг урьдчилсан дүгнэлтээр ажиглалтын бөмбөлөг гэж таамаглаж байгааг Конгресс дахь Ардчилсан намын гишүүн Чак Шумер мэдэгджээ.
Эх сурвалж: BBC

#онцолсон, #АНУ, #Канад, #нисдэг биет, #ХЯтад,