Иран улс Украины дайнд ашиглах зорилготой шинэ төрлийн алсын тусгалтай нисгэгчгүй онгоцнуудыг Орос руу хууль бусаар хил давуулахын тулд усан онгоц болон төрийн өмчит агаарын тээврийн компанийг ашигласан болохыг тус улсын дотоод эх сурвалжууд мэдээлжээ.

Эх сурвалжуудын хэлснээр арваннэгдүгээр сард Оросын офицер, техникийн ажилтнууд Тегеран хотод тусгай айлчлал хийсний дараа дор хаяж 18 нисгэгчгүй онгоцыг Оросын тэнгисийн цэргийн хүчинд хүлээлгэн өгсөн гэв.

Айлчлалын үеэр Оросын 10 хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид 200 км-ийн тусгалтай, далавч тус бүртээ хоёр пуужин зөөх боломжтой зургаан “Mohajer-6” нисгэгчгүй онгоц, мөн агаар-газар ангилалд цохилт өгөх чадвартай 12 “Shahed 191, 129” нисгэгчгүй онгоцыг сонгосон байна.

Оросын камиказе довтолгоонд ихэвчлэн ашиглаж буй “Shahed 131, 136” нисгэгчгүй онгоцнуудаас ялгаатай нь эдгээр нь илүү өндөрт нисэж, мөн бөмбөг тээвэрлэж, бааз руугаа бүрэн бүтэн буцах зориулалттай.

Иран улс “Shahed 191, 129” нисгэгчгүй онгоцоо зургадугаар сард Орост үзүүлсэн бөгөөд Москва Тегеранаас нисгэгчгүй онгоц авах гэж байгаа тухай өнгөрсөн наймдугаар сард АНУ-ын албаны хүмүүс мэдэгдэж байв. “Mohajer-6” нисгэгчгүй онгоцны хувьд есдүгээр сараас хойш Украинд цохилт өгөхөд ашиглагдаж эхэлсэн.

Өнгөрсөн хоёрдугаар сард Украин руу зэвсгийн хүчээр түрэмгийлснээсээ хойш Орос улс пуужингийн хомсдолд ороод байгаа ба сүүлийн саруудад Иран болон Хойд Солонгосоос зэвсэг нийлүүлж байна.

Үүний зэрэгцээ, Москва баллистик пуужин худалдаж авахаар хэлэлцээр хийж байгааг АНУ болон Их Британи мэдэгдсэн ч одоогоор Тегеран пуужин нийлүүлэхээр зөвшөөрсөн эсэх нь тодорхойгүй байна.

Орос руу илгээсэн нисгэгчгүй онгоцнуудын ихэнхийг Каспийн тэнгисийн эрэг дээрх баазаас Ираны хөлөг онгоцоор тээвэрлэж, дараа нь далайд Оросын тэнгисийн цэргийн завь руу шилжүүлсэн болохыг эх сурвалжууд мэдээлжээ. Нисгэгчгүй онгоцны зарим хэсгийг Ираны төрийн өмчит агаарын тээврийн компаниар тээвэрлэсэн гэв.

Мөн Иран нисгэгчгүй онгоцнуудаа ашиглалтад оруулахын тулд техникчдээ Москва руу илгээсэн байна. Эх сурвалжийн мэдээлснээр Ираны гурван албан тушаалтан, нийт 54 хүн хууль бус тээвэрлэлтэд оролцжээ.

Нисгэгчгүй онгоцнуудыг нэгдүгээр сарын 28-нд Израилын халдлагад өртсөн цэргийн үйлдвэрт үйлдвэрлэсэн байна.

Хамгийн сүүлд нийлүүлсэн нисгэгчгүй онгоцнуудыг арваннэгдүгээр сарын 20-нд Украинд цохилт өгөхөд ашигласан бөгөөд үйлдвэрт цохилт өгөхөөс өмнө дахин хэд хэдэн удаа нийлүүлэлт хийхээр төлөвлөж байжээ.

Ираны Хувьсгалт харуулын корпус (IRGC)-ын удирдагчид болох Халил Мохаммадзаде, Сулейман Хамиди, Али Шамхани нар Орос руу нисгэгчгүй онгоц экспортлоход гол үүрэг гүйцэтгэж байгаа аж.

Оросын арваннэгдүгээр сард хүлээн авсан “Mohajer-6” нисгэгчгүй онгоц нь зургаан цаг нисэж, цахилгаанаар ажиллах боломжтой. 40 кг жинтэй бөмбөг тээвэрлэх чадвартай бөгөөд өндөр нарийвчлалтай дүрслэл, онилох системтэй байна.

“Shahed 129” нь 60 кг жинтэй ачаа тээвэрлэх чадвартай боловч ердөө дөрвөн цаг нисэх боломжтой бол “Shahed 191” нь таван цаг нисэж, 70 кг ачаа тээвэрлэх чадвартай. Аль аль нь Герман хөдөлгүүртэй байна.

Эх сурвалж: The Guardian

#Mohajer, #Shahed, #иран, #нисгэгчгүй онгоц, #ОРос,