2023 онд Хятад улс нарны эрчим хүчний үйлдвэрлэлээ 95-120 гигаватт (ГВт) буюу 30%-иар нэмэгдүүлэхээр төлөвлөж байгааг нарны эрчим хүч үйлдвэрлэгчдийн холбооноос пүрэв гарагт мэдэгдэв.

Дэлхийн хамгийн том нарны эрчим хүч үйлдвэрлэгч нь 2022 онд 87.41 ГВт нарны эрчим хүч үйлдвэрлэх үйлдвэрийг шинээр ашиглалтад оруулснаар нийт суурилагдсан хүчин чадал нь 392.61 ГВт болсон байна. 2015 онд уг үзүүлэлт 43.2 ГВт байжээ.

Гэсэн ч зарим орон нутгийн засаг захиргаа нарны эрчим хүчний фермүүдээс гадна эрчим хүч хуримтлуулдаг байгууламж хамт суурилуулахыг шаарддаг, мөн Бээжингийн газар тариалангийн талбайг хамгаалах хүчин чармайлт нэмэгдэж байгаатай холбогдуулан газар, усны хэрэглээг хязгаарлаж байгаа нь нарны эрчим хүчний хөгжилд саад болж байгааг Хятадын Фото цахилгаан аж үйлдвэрийн нийгэмлэг (CPIA)-ийн дарга Ван Бохуа мэдэгджээ.

Түүнчлэн тус улсын нарны эрчим хүчний хүчин чадал хурдацтай нэмэгдэж байгаа ч нарны эрчим хүчний бүтээгдэхүүн экспортлогчид АНУ, Европын холбоо, Энэтхэг зэрэг орнуудад илүү их худалдааны маргаан, ширүүн өрсөлдөөнтэй тулгарч байгааг Ван тэмдэглэв.

Жишээлбэл, өнгөрсөн арванхоёрдугаар сард АНУ албадан хөдөлмөр эрхлэлттэй холбоотой асуудлаар Хятадын Шинжаан бүс нутгаас нарны эрчим хүчний бүтээгдэхүүн импортлохыг хориглосон.

Мөн Хятадаас экспортолсон 3 ГВт-ын нарны модулийг Шинжаан дахь хөдөлмөрийн лагерьт үйлдвэрлэсэн байж болзошгүй хэмээн сэжиглэн АНУ-ын гаалийнхан хураан авсан байна.

Гэхдээ Хятад улс 2022 онд 36.3 ГВт нарны ялтас, 23.8 ГВт нарны эрчим хүчний тэжээлийн элемент экспортолсон нь өнгөрсөн оны мөн үеэс 61%, 131%-иар тус тус өссөн үзүүлэлт аж.

Харин хилийн чанадад модулийн үйлдвэрүүд олноор баригдсанаар нарны модулийн экспорт өнгөрсөн жил 56%-ийн өсөлт үзүүлсэн байна.

Эх сурвалж: Reuters

#нарны эрчим хүч, #сэргээгдэх эрчим хүч, #ХЯтад,