Европын хямд өртөгтэй “Wizz Air” агаарын тээврийн компани Молдавт болж буй үйл явдлуудын улмаас тус улсын нийслэл Кишинёв руу хийх бүх нислэгээ гуравдугаар сарын 14-өөс эхлэн зогсоож байгаагаа даваа гарагт мэдэгджээ.
“Молдав дахь сүүлийн үеийн үйл явдлууд болон тус улсын агаарын орон зайд удахгүй тохиолдох, өндөр эрсдэлтэй байдлыг харгалзан ‘Wizz Air’ нь гуравдугаар сарын 14-өөс эхлэн Кишинёв руу хийх бүх нислэгээ зогсоох хүнд боловч хариуцлагатай шийдвэр гаргаж байна” гэж мэдэгдэлдээ дурджээ.
Тус компани нөхцөл байдлыг яагаад эрсдэлтэй гэж дүгнэсэн талаараа тайлбар хийгээгүй боловч энэ сарын эхээр Молдавын агаарын орон зайд Орос пуужин харвасны дараа нислэгээ зогсоох шийдвэр гаргаж байна.
Молдавын Ерөнхийлөгч Майя Санду Оросыг хорлон сүйтгэгчдийн тусламжтайгаар тус улсад эмх замбараагүй байдал үүсгэхээр оролдож байна гэж буруутгаснаас хойш Молдав улсад хурцадмал байдал нэмэгдсээр байгаа юм.
Өнгөрсөн лхагва гарагт Молдавын Гадаад хэргийн сайд Нику Попеску Оросыг хорлон сүйтгэх оролдлогоо эрчимжүүлж болзошгүй гэж анхааруулаад, улс орон нь бүх төрлийн аюул заналхийлэлд бэлэн байгааг мэдэгджээ.
“Wizz Air” нь нислэгээ зогсоох шийдвэр гаргасан ч Румын улсын үндэсний агаарын тээврийн “Tarom”, “Air Moldova”, “Turkish Airlines” Молдавын нийслэл рүү нислэгээ үргэлжлүүлсээр байна
Эх сурвалж: CNN, The Guardian

#“Wizz Air” авиа компани, #Кишинёв, #молдав,