Оросын Санкт-Петербург хотын Пулково нисэх онгоцны буудал мягмар гарагийн өглөө бүх нислэгээ түр хугацаагаар зогсоосон нь нисгэгчгүй онгоц зэрэг үл мэдэгдэх нисдэг объекттой холбоотой байж болзошгүй талаар Оросын хэвлэл мэдээллийн хэрэгсэл мэдээлэв.
Пулково хотоос 200 км-ийн радиус доторх агаарын орон зайд тавьсан түр хоригийг орон нутгийн цагаар 12:00 цагт цуцалсан болохыг хотын албаны хүмүүс мэдэгджээ.
Хотын захиргаа албан ёсны “Telegram” сувгаараа нислэгийг зогсоох болсон шалтгаанаа тайлбарлаагүй бол “РИА Новости” агентлаг хотын онцгой байдлын албаны эх сурвалжаас иш татан үл мэдэгдэх объект илэрсэн тухай мэдээлсэн байна.
Оросын хоёр цахим мэдээллийн сувгаар мөн нисдэг биетийг шалгахаар сөнөөгч онгоцнуудыг илгээсэн боловч юу ч олоогүй тухай батлагдаагүй мэдээллүүд гарчээ.
Албаны хүмүүс нислэг зогсоох болсон шалтгаан, мөн үл мэдэгдэх объектыг шалгасан талаар албан ёсны тайлбар хийгээгүй.
Агаарын орон зайд тавьсан хориг цуцлагдсаны дараах хэвлэлийн бага хурлын үеэр Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков Ерөнхийлөгч Владимир Путинд нөхцөл байдлын талаар мэдээлэл өгсөн болохыг хэлсэн ч нислэг зогсоох болсон шалтгааныг тайлбарлахаас татгалзжээ.
“FlightRadar24” вебсайт дээрх мэдээллээс харвал мягмар гарагийн өглөө Санкт-Петербургийг зорьсон хэд хэдэн онгоц буцаж ниссэн байна. Мөн хотын агаарын орон зай хаагдсан нь Калининградын эксклав руу хийх нислэгүүдэд нөлөөлжээ.
Эх сурвалж: Reuters

#ОРос, #Пулково, #Санкт-Петербург хот,