Холбооны мөрдөх товчоо дэлхий даяар долоон сая орчим хүний аминд хүрсэн Ковид-19-ийг Хятадын засгийн газрын хяналтад байдаг лабораторид үүссэн байх магадлалтай гэж дүгнэснийг товчооны дарга Кристофер Врей мэдэгдэв.

Врей “Холбооны мөрдөх товчоо тахлын гарал үүслийг лабораторитой холбоотой байж болзошгүй гэж нэлээд хугацааны өмнө дүгнэсэн” гэж “Fox News”-т ярьжээ.

Энэ нь вирус хэрхэн үүссэн тухай Холбооны мөрдөх товчооны нууцын зэрэглэлд багтах дүгнэлтийг олон нийтэд зарлаж буй анхны тохиолдол юм.

Хятад улс Ухань хотын лабораториос вирус алдагдсан гэх таамгийг үгүйсгэдэг бөгөөд үүнийг улс төрийн шалтгаантай гүтгэлэг гэж тайлбарладаг.

Харин Врэй мягмар гарагт өгсөн ярилцлагадаа Хятад улс тахлын эх үүсвэрийг тодорхойлох хүчин чармайлтад “саад болж, бүдгэрүүлэхийн тулд чадах бүхнээ хийж байна” гэж хэлсэн байна.

Зарим судалгаагаар вирусийг Хятадын Ухань хотод, тэр дундаа тус хотын далайн хоол, зэрлэг амьтдын зах дээр амьтнаас хүнд халдсан байж болзошгүй гэж үздэг.

Уг зах нь вирус судлалаар дэлхийд тэргүүлдэг Ухань хотын вирус судлалын хүрээлэнгээс 40 минутын зайд оршдог юм.

АНУ-ын засгийн газрын бусад агентлагууд мөн тахлын гарал үүслийн талаар тусдаа судалгаа хийж, өөр өөр дүгнэлтэд хүрсэн байдаг.

Тухайлбал, АНУ-ын эрчим хүчний яам ковидыг лабораториос алдагдсан байх магадлалтай гэж дүгнэсэн ч уг дүгнэлтээ “үнэн байх магадлал бага” гэж тодорхойлсон нь өнгөрсөн долоо хоногт олон нийтэд ил болсон.

Даваа гарагт Цагаан ордны Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хэвлэлийн төлөөлөгч Жон Кирби Ерөнхийлөгч Жо Байден ковидын гарал үүслийг олж мэдэх засгийн газрын бүх хүчин чармайлтыг дэмжиж байгаа ч АНУ-ын агентлагууд нэгдсэн зөвшилцөлд хүрээгүй байгааг мэдэгджээ.

Өнгөрсөн аравдугаар сард АНУ-ын тагнуулын дээд албан тушаалтан АНУ-ын тагнуулын дөрвөн агентлаг ковидыг амьтнаас эсвэл түүнтэй холбоотой вирусээр үүсгэгдсэн гэх дүгнэлтийг “найдвар багатай” гэж үнэлсэн тухай хэвлэлд мэдээлж байв.

Эх сурвалж: BBC

#FBI, #АНУ, #гарал үүсэл, #КОВИД-19, #Ухань, #ХЯтад,