Финланд улс Оростой хиллэдэг хилийн шугам дагуу 200 километр урт хашаа босгох ажлаа эхлүүлжээ.
Хил хамгаалах газрын мэдэгдсэнээр хашаа нь гурван метрийн өндөртэй, дээрээ өргөст тортой байх аж.
Финланд улс нь Европын Холбооны улсуудаас Оростой 1,340 км буюу хамгийн урт зурвасаар хиллэдэг.
Иматра боомтын хашааны ажил өнгөрсөн мягмар гарагт ойн цэвэрлэгээгээр эхэлсэн бол гуравдугаар сард зам барих, хашлага суурилуулах ажлыг эхлүүлэхээр төлөвлөжээ.
Хашааны тодорхой хэсэгт шөнийн камер, гэрэл, чанга яригч суурилуулах гэнэ.
Иматра дахь гурван километр үргэлжлэх туршилтын төслийг зургадугаар сарын сүүлээр дуусгахаар төлөвлөсөн байна.
Финланд улсын эрх баригчид өнгөрсөн долдугаар сард Хил хамгаалах тухай хуульдаа нэмэлт өөрчлөлт оруулж, хилийн зурвас дагуу хамгаалалтаа бэхжүүлэх асуудлыг дэмжсэн. Одоогоор Финландын хилийг голчлон хөнгөн модон хашаагаар хамгаалж байгаа бөгөөд эдгээр нь голдуу мал амьтныг хилээр гаргахаас сэргийлэх зорилготой байна.
Үүний зэрэгцээ, Финландын парламент НАТО-д элсэх үйл явцыг хурдасгах асуудлаар өнөөдөр хуралдаж, санал хураах гэж байна.
Одоогийн байдлаар Финланд болон Швед улсын гишүүнчлэлийг эвслийн 30 гишүүний Унгар, Турк хоёроос бусад нь дэмжиж байна.
Эх сурвалж: BBC

#ОРос, #Финланд, #хилийн зурвас,