“Оюу толгой” ХХК-иас улирлын тайлан болон 2023 оны тэргүүлэх зорилтуудаа өнөөдөр танилцууллаа.
Энэ үеэр "Оюу Толгой" ХХК-ийн Аюулгүйн ажиллагааны хэлтсийн менежер н.Ариунтунгалаг мэдээлэл өгсөн. Тэрбээр "2022 он нэлээд сорилт ихтэй жил байлаа. Тухайн оны нэгдүгээр сараас шинэчилсэн Хөдөлмөрийн хууль хэрэгжиж, энэ хүрээнд ижил тэгш амралтын хуваарь хэрэгжиж эхэлсэн байгаа. Энэ хүрээнд нийт ажилчдын 25 хувь нь манай хамт олны дунд шинээр нэгдсэн. Тоогоор илэрхийлвэл 5000 шинэ ажилтан гэсэн үг. Мөн ажилтнуудыг манлайлан ажилдаг ахлах ажилчдын 40 хувь нь тухайн ажилдаа шинээр томилогдоод байна.
Уурхайн аюулгүй ажиллагааны нэг үзүүлэлт бол бэртэл гэмтлийн тоо. 2022 онд 30 хүн бэртэж гэмтсэн. Гэхдээ эдгээр ажилтнуудын 70 хувь нь анхны тусламж аваад ажилдаа орсон бол үлдсэн 30 хувь буюу есөн хүн хөдөлмөрийн чадвараа түр алдсан ч эмчилгээ сувилгаандаа хамрагдаад өнөөдриийн байдлаар бүгд ажилдаа эргэж орсон байгаа" гэсэн юм.

#онцолсон, #Оюу толгой,