Энэ долоо хоногт АНУ-ын баруун эрэг буюу Орегоноос Калифорнийн уулс, Аризона мужийн нийслэл Финикс хүртэл урьд өмнө хэзээ ч орж байгаагүй их хэмжээний цас оржээ.

Калифорнийн уулархаг бүс нутгуудын зарим хэсэг хэдэн метр цасанд дарагдсаны улмаас мужийн захирагч 13 тойрогт онц байдал зарласан байна.

Орегон мужийн хамгийн том хот болох Портландад хоёр дах өдрөө дараалан түүхэн дэх хамгийн их хэмжээний буюу 30 гаруй сантиметр цас орсон бол Аризонагийн өмнө зүгт Финикс хотын захад цасан шуурга шуурчээ.

Цаг агаарын эрс тэс уур амьсгалын улмаас Калифорни даяар 51 мянга гаруй хүн цахилгаангүй болж, Йосемит, Жошуа модны үндэсний цэцэрлэгт хүрээлэнг тодорхойгүй хугацаагаар хаахад хүрч, зарим газарт цасан нуранги үүссэн байна.

Гурван сарын өмнө Калифорни муж тэр чигээрээ ган гачигт нэрвэгдээд байсан бол одоо мужийн талаас илүү хувьд нь ган гачиг тайлагдсан тухай холбооны хяналтын байгууллага мэдээлжээ.

Үндэсний цаг уурын албаны цаг уурч Бианка Фельдкирчер Номхон далай дээрх өндөр болон нам даралтын улмаас үүссэн “блок” болон Арктикаас өмнө зүг рүү нүүж буй хүйтэн агаарын урсгал нь баруун эрэг дагуу их хэмжээгээр цас орох нөхцөл бүрдүүлж байгааг тайлбарлав.

Тэрээр “Цас ордог газруудад их хэмжээний цас ороод зогсохгүй, өмнөд Калифорнийн нам дор газруудад цас орж байгаа нь маш ховор тохиолдол” гэв.

Үндэсний цаг уурын алба (NWS) бямба гарагт хойд Калифорни мужид бороо орж, уулархаг бүс нутгаар их хэмжээний цас үргэлжлэн орно гэж таамагласан байна.

Мөн тус улсын өмнөд хэсгээр хүчтэй шуурга, их хэмжээний мөндөр, хар салхи дэгдэхийг “NWS” анхааруулав.

Эх сурвалж: The Guardian

#АНУ, #Аризона, #Калифорни, #Орегон,