Тайваний хоолойд цэргийн хурцадмал байдал нэмэгдэж байгаа энэ үед Хятадын Ардын Чөлөөлөх Арми (ХАЧА) нутаг дэвсгэрт нь ойртохоор төлөвлөж байж магадгүй гэж Тайваний Батлан хамгаалахын сайд Чиу Куо-чэн анхаарууллаа.
“Би эдгээр тайлбарыг энэ жил тусгайлан хийж байгаа нь тэд ийм бэлтгэл хийж байна гэсэн үг. Тэд шаардлагатай гэж үзвэл хүч хэрэглэж магадгүй” гэж Чиу парламентад хэлсэн байна.
Үүний хариуд, Хятадын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин өдөр тутмын хэвлэлийн бага хурлынхаа үеэр “Бээжин өөрийн бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлаа хамгаалахын тулд хатуу арга хэмжээ авна” гэж мэдэгджээ.
Харин Тайвань Хятадын зэвсэгт хүчин нутаг дэвсгэрт нь нэвтэрсэн тохиолдолд өөрийгөө хамгаалах, эсрэг довтолгоо хийх эрхээ эдлэхээ хатуу мэдэгдээд байгаа.
Чиу мөн гадаадын засгийн газрын өндөр албан тушаалтнууд аралд айлчлах эсвэл бусад улстай цэргийн байнгын холбоо тогтоох зэргийг “шалтаг” болгон “асуудал үүсгэхээр оролдож байна” гэж Хятадыг буруутгав.
Өнгөрсөн онд тухайн үеийн АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси аралд айлчилсантай холбогдуулан Хятад улс Тайванийг тойрон урьд өмнө байгаагүй цэргийн сургуулилалт хийж байв.
Парламентын хуралдааны үеэр Чиугээс нэг хууль тогтоогч АНУ цэргийн техникийнхээ зарим хэсгийг Тайваньд хадгалахаар төлөвлөж байгаа эсэхийг асуухад Чиу хэлэлцээр үргэлжилж байгааг хэлсэн ч дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөс татгалзсан байна.
АНУ бол Тайваний хамгийн чухал олон улсын зэвсгийн ханган нийлүүлэгч бөгөөд ардчилсан аралд үзүүлэх АНУ-ын дэмжлэг нэмэгдэж байгаа нь АНУ-Хятадын харилцааг улам хурцатгаад байгаа юм.
Чиугийн хэлснээр ХАЧА нь өдөрт 10 орчим онгоц эсвэл хөлөг онгоцоо Тайваний ойролцоох бүс нутаг руу илгээдэг бөгөөд тэдгээрийн зарим нь албан бус хил болох Тайваний хоолойн гол шугамыг давдаг байна.
Хятад улс тус хоолойд цэргийн ажиллагаа явуулах тухай хэлэлцээрээс татгалзсанаас хойш Тайвань орон зайд нь нэвтэрсэн Хятадын агаарын бөмбөлөг, нисгэгчгүй онгоц руу гал нээхээр бэлтгэж байгаа аж.
Эх сурвалж: Reuters