Египетийн нийслэл Каираас өмнө зүгт 450 километр зайд орших Кена мужийн Дендера сүмээс сфинкстэй адил хөшөө, бунхны үлдэгдэл олсон болохыг Египетийн эртний олдворын яам мэдэгдэв.
Археологичид хөшөөний инээмсэглэсэн дүр төрхийг МЭ 41-54 оны хооронд Ромын ноёрхлыг хойд Африкт өргөжүүлсэн Ромын эзэн хаан Клавдиусынх байж магадгүй гэж үзэж байна.
Археологичид мөн Ромын үеийн демотик болон иероглиф бичээс бүхий чулуун хавтанг олжээ. Шохойн чулуун бунхан нь Византийн үеийн хоёр давхаргат тавцан болон шавар тоосгон савнаас бүрддэг байна.
Египетийн эртний олдворын яамны мэдэгдсэнээр эрдэмтэд хөшөөний талаар илүү их мэдээлэлтэй болохын тулд чулуун хавтан дээрх тэмдэглэгээг судлах гэнэ.
Хөшөө нь хэмжээгээрээ Гизагийн пирамидуудын цогцолбор дахь 20 метрийн өндөртэй Агуу сфинксээс хамаагүй жижиг аж.
Египетийн засгийн газар ийм олдворыг ихэвчлэн гадаадаас илүү олон жуулчин татах зорилгоор сурталчилдаг бөгөөд бэлэн мөнгөний хомсдолд орсон тус улсын хувьд аялал жуулчлал нь гадаад валютын чухал эх үүсвэр болдог байна.
Хэдхэн долоо хоногийн өмнө Египетийн археологичид мөн хамгийн эртний хааны удмын биш мумми олсноо зарласан. Саркофаг (чулуун авс) нь 4300 жилийн тэртээх үед хамаарах бөгөөд 45 тонн орчим жинтэй тэгш өнцөгт шохойн чулуун авсыг Каирын ойролцоох Саккара хотын эртний балгаснаас олсон байна.
Мөн энэ жил археологичид Луксор хотоос эртний Египетийн 13-р гүрний үед хамаарах анхны оршуулгын газрыг олсон. Уг газраас Анхо гэдэг сайдын нэрийг бичсэн 11 тонн жинтэй саркофаг мөн олдсон байдаг.
Эх сурвалж: The Guardian

#бунхан, #египет, #сфинкс, #эртний олдвор,