Мягмар гарагт хоёр дахь шатлалын хөдөлгүүр нь асаагүйн улмаас Японы “H3” пуужингийн сансарт хийж буй анхны нислэг бүтэлгүйтсэн байна.

Японы сансар судлалын агентлаг (JAXA)-ийн мэдээллээр нэг удаадаа 2,000-20,000 килограмм ачаа тээвэрлэх чадвартай, 57 метрийн өндөртэй “H3” пуужин Танегашимагийн сансрын боомтоос ямар ч саадгүй хөөрсөн ч сансарт хүрэх үед пуужингийн хоёр дахь шатлалын хөдөлгүүр асаагүй байна.

Ингээд нислэгийн удирдлагын ажилтнууд пуужинг устгахаас өөр аргагүйд хүрчээ.

“Пуужинг даалгавраа гүйцээж чадахгүй гэж үзсэн тул устгах командыг илгээсэн” гэж “JAXA”-ийн шууд дамжуулалтын тайлбарлагч хэлээд, шалтгааныг нь судална гэж мэдэгдсэн байна.

Уг пуужинг өнгөрсөн сард хөөргөхөөр төлөвлөж байсан ч эцэст нь ажиллагааг цуцалсан юм.

Сансрын бодлогын чиглэлээр мэргэшсэн Осака их сургуулийн профессор Хиротака Ватанабе энэ талаар “Өмнө нь хөөргөх ажиллагааг цуцалж, хойшлуулж байсан бол энэ удаад бүрэн бүтэлгүйтлээ. Энэ нь Японы ирээдүйн сансрын бодлого, сансрын бизнес, технологийн өрсөлдөх чадварт ноцтой нөлөө үзүүлнэ” гэж сэтгэгдлээ илэрхийлжээ.

Японы сүүлийн гучин жилд бүтээсэн анхны пуужин нь “ALOS-3” гэх гамшгаас хамгаалах газрын ажиглалтын хиймэл дагуулыг тээвэрлэж байсан бөгөөд энэ нь Хойд Солонгосын баллистик пуужинг илрүүлэх туршилтын хэт улаан туяаны мэдрэгчээр тоноглогдсон байжээ.

“H3” пуужинг “Mitsubishi Heavy Industries Ltd” компани бүтээсэн байна. Тус компани “H3”-ын ашиглалтын зардлыг өмнөх “H-II”-ынхоос хоёр дахин бага байх бөгөөд “SpaceX”-ийн дахин ашиглах боломжтой “Falcon 9” пуужинтай өрсөлдөх загвар гэж тодорхойлж байв.

“3D” аргаар хэвлэсэн эд ангиудыг багтаасан илүү хялбар, хямд өртөгтэй шинэ хөдөлгүүрээр ажилладаг “H3”-ыг засгийн газрын болон арилжааны хиймэл дагуулуудыг дэлхийн тойрог замд гаргах, мөн Олон улсын сансрын станцад хангамж хүргэх, НАСА-ийн барихаар төлөвлөж буй “Gateway” сарны сансрын станц руу ачаа тээвэрлэх зэрэгт ашиглахаар төлөвлөж байжээ.

Эх сурвалж: Reuters

#H3, #пуужин, #Япон,