Баасан гарагт Мексикийн зүүн хойд зүгт зэвсэгт этгээдүүдэд барьцаалагдсан Америкийн дөрвөн иргэний хоёр нь нас барсан байдалтай олдсон бөгөөд амьд үлдсэн хоёр нь АНУ руу буцсан болохыг АНУ, Мексикийн албаныхан мягмар гарагт мэдэгдэв.

Амьд үлдсэн хүмүүс болон хоёр цогцсыг Мексикийн аюулгүй байдлын албаныхан мягмар гарагийн өглөө хилийн Матаморос хотын зүүн өмнөд хэсэгт байрлах модон байшингаас олсон байна.

Эрх баригчид хоёрынх нь нас барсан шалтгааныг шалгаж байгаа бөгөөд Мексикийн нэгэн албан тушаалтны хэлснээр тус бүлэглэл тэднийг өөр хүнтэй андуурч хулгайлсан байх магадлалтай гэв.

Амьд үлдсэн хоёр хүний нэг нь хөлдөө буудуулсан ч шарх нь амь насанд нь аюулгүй, үлдсэн нэг эмэгтэй нь бэртэж гэмтээгүй олджээ.

33 настай Мексик эмэгтэй Америк иргэдийг хулгайлах ажиллагааны үеэр тэнэсэн суманд өртөж амиа алдсан болохыг хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдсэн байна.

Мексикийн аюулгүй байдлын албаныхан хулгайлагдсан хүмүүсийг харгалзаж байсан 24 настай эрэгтэйг баривчилсан гэв.

Ерөнхийлөгч Андрес Мануэль Лопез Обрадор хэвлэлийн бага хурал дээр “Манай улсад ийм зүйл болсонд бид маш их харамсаж, амь үрэгдэгсдийн ар гэрийнхэн, тэдний найз нөхөд, АНУ-ын ард түмэнд эмгэнэл илэрхийлж байна” гэж мэдэгджээ.

Мексикийн албаны хүмүүс гэмт хэрэгтнүүдийг олохын тулд АНУ-тай хамтран ажиллахаа амласан байна.

Даваа гарагт “ABC News” телевиз хохирогчдыг Шэйд Вүүдард, Зинделл Браун, Латавия МакГи, Эрик Жеймс Уильямс нар болохыг мэдээлсэн бөгөөд амьд үлдсэн хоёрын нэг болох Латавия МакГи нь гоо сайхны мэс засал хийлгэх зорилгоор Мексикийг зорьсон нь тодорхой болоод байгаа.

Эх сурвалж: Reuters

#АНУ, #Мексик,