Гадаадын агентуудын тухай хуулийн төслийг эсэргүүцсэн жагсаал Гүржийн нийслэл Тбилисид мягмар гарагт парламентын ордны гадаа болжээ.
Хуулийн төслийг тус улсын парламент анхны хэлэлцүүлгээр дэмжсэний дараа жагсаал улам хурцадсан бөгөөд жагсагчид парламентын ордон руу дайран орохыг оролдож улмаар цагдаа нартай мөргөлдсөн байна.
Цагдаа нар парламентын ордны гадаах жагсагчдыг тараахын тулд ус болон нулимс асгаруулагч ашиглажээ. Үймээний үеэр цөөн хэдэн цагдаа бэртэж гэмтсэн байна.
Гадаадаас 20% -иас дээш хувийн санхүүжилт авдаг төрийн бус байгууллага (NGO) болон бие даасан хэвлэл мэдээллийн байгууллагуудыг гадаадын агент (төлөөлөгч) гэж үзэх тухай хуулийн төслийг Гүржийн ард иргэдээс гадна олон улс шүүмжлээд байна.
Сөрөг хүчин үүнийг Гүржийн иргэний нийгэм болон бие даасан хэвлэл мэдээллийн хэрэгслийг гутаан доромжилж, шахах гэсэн “Орос маяг”-ийн хууль гэж тодорхойлжээ.
Орос улс нь 2012 онд “гадаадын агент”-ын тухай хуулийг баталж, үүнээс хойш уг хуулийг барууны хөрөнгө оруулалттай төрийн бус байгууллага болон хэвлэл мэдээллийн хэрэгслийг дарах зорилгоор ашигласаар байгаа юм.
Нэгэн жагсагч “Бид хуучин ЗХУ-ын нэг хэсэг байхыг хүсэхгүй байна. Бид Европын холбооны нэг хэсэг байхыг хүсэж байна, бид барууны нэг хэсэг байхыг хүсэж байна” гэж “Reuters” агентлагт ярьжээ.
Гүржийн Ерөнхийлөгч Саломе Зурабишвили жагсагчдыг дэмжиж байгаагаа илэрхийлээд, эрх чөлөөт Гүржийн төлөө тэмцэхээ мэдэгдсэн байна. Гэсэн ч парламентын ордон дотор эрх баригч “Гүржийн мөрөөдөл” намын 76 хууль тогтоогч хуулийг дэмжээд байгаа.
Уг хуулийг баталснаар Гүрж нь ТББ-ын үйл ажиллагааг хязгаарлах тухай хуулийг Оросоос хуулбарласан Беларусь, Тажикистан, Азербайжан зэрэг ардчилсан бус, авторитар, Зөвлөлтөөс салсан орнуудын эгнээнд элсэх юм.
“Гадаадын төлөөлөгчдийн ил тод байдал”, “Гадаадын төлөөлөгчдийг бүртгэх тухай” тухай хуулийн төслүүдийг эрх баригч “Гүржийн мөрөөдөл” намын ойрын холбоотон болох барууныхныг илт эсэргүүцдэг “Ард иргэдийн хүч” нэртэй хөдөлгөөн парламентад өргөн барьсан байна.
Жагсагчид болон сөрөг хүчний ихэнх нь уг хууль батлагдвал Гүржийн ЕХ-нд элсэх олон жилийн оролдлого дуусгавар болно гэдгээс эмээж байгаа аж.
Брюссель одоо тус улсын ЕХ-ны нэр дэвшигчийн статусыг авч хэлэлцэж байна.
Эх сурвалж: BBC