Гүржийн нийслэл Тбилиси хотод хоёр дахь өдрөө үргэлжилж буй жагсаалыг тараахын тулд цагдаа нар усан буу, нулимс асгаруулагч хий ашиглажээ.
Гадаадаас 20-иос дээш хувийн санхүүжилт авдаг төрийн бус байгууллага болон хэвлэл мэдээллийн байгууллагуудыг "гадаадын агент" гэж тодорхойлох Орос маягийн хуулийн төслийг парламент эхний хэлэлцүүлгээр дэмжсэний дараа мягмар гарагт Тбилиси хотод жагсаал эхэлсэн юм.
Лхагва гарагт болсон жагсаалд олон мянган хүн оролцсон бөгөөд хамгаалалтын малгай өмсөж, бамбай барьсан цагдаа нар парламентын ордны гадаах эсэргүүцэгчдийг тараахын тулд усан буу, нулимс асгаруулагч хий ашигласан байна.
Энэ үеэр хэд хэдэн хүн бэртэж гэмтэж, нэг цагдаагийн машин хөмөрчээ. Эрх баригчдын мэдээлснээр жагсаалын эхний шөнө жагсагчид цагдаа нартай мөргөлдөх үед 55 цагдаа шархадсан байна.
Орост үүнтэй төстэй хуулийг хэвлэлийн эрх чөлөөг эрс хязгаарлаж, иргэний нийгмийг дарангуйлах зорилгоор ашигладаг бөгөөд уг маргаантай хуулийг Гүржийн ард иргэдээс гадна сөрөг хүчин болон олон улсын хэмжээнд буруушааж байна.
Жагсаалд оролцож буй оюутнуудын нэг Лиззи “Манай засгийн газар Оросын нөлөөнд байгааг харж байна. Энэ нь бидний ирээдүйд маш муугаар нөлөөлнө” гэж сэтгэгдлээ илэрхийлжээ.
Зарим жагсагчид шинэ хууль батлагдвал тус улсын ЕХ-нд элсэх итгэл найдварыг үгүй хийнэ гэж эмээж байна.
Гүрж нь Европын холбоонд нэр дэвшигчийн статус авах хүсэлтээ гаргаж, НАТО-д элсэхийг зорьж байгаа ч ЕХ-ны гадаад бодлогын тэргүүн Жозеп Боррел энэ хуулийн төслийг “ЕХ-ны үнэт зүйл, стандартад нийцэхгүй” гэж анхааруулсан байна.
Текла Тевдорашвили гэх өөр нэг жагсагч “Энэ нь Гүржийн ирээдүйг тодорхойлох асуудал учраас хүмүүс маш их ууртай байна” гэж “BBC”-д ярьжээ.
АНУ жагсагчидтай эв санааны нэгдэлтэй байгаагаа илэрхийлж, Гүржийн засгийн газарт тайван жагсаалыг хүндэтгэхийг уриалсан байна.
Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч Нед Прайс “Бид Гүржийн засгийн газраас тайван жагсаал цуглаан хийх эрх чөлөөг хүндэтгэхийг уриалж байна. Бид Гүржийн ард түмэн, тэдний хүсэл тэмүүлэлтэй хамт зогсож байна” гэж мэдэгджээ.
Украины Ерөнхийлөгч Володимир Зеленьский мөн Гүржийн ард түмнийг дэмжиж байгаагаа илэрхийлэв.
Эрх баригч “Гүржийн мөрөөдөл” нам уг хуулийн төслийг 1930-аад оны үед АНУ-д батлагдсан хууль тогтоомжоос санаа авсан гэж тайлбарлаж байгаа бол сөрөг хүчин үүнийг “Орос хэв маягийн хууль” гэж нэрлээд байгаа юм.
Эх сурвалж: BBC

#гадаадын агентын тухай хууль, #Гүрж, #Жагсаал,