Дэлхийн хэмжээнд агаарын чанарыг хянадаг “IQAir” компани 2022 оны агаарын чанарын тайлангаа гаргажээ.
Тайланд дурдсанаар дүн шинжилгээ хийсэн улс орнууд, нутаг дэвсгэрийн 90 орчим хувьд нь агаарын бохирдлын үзүүлэлт Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын агаарын чанарын удирдамжаас давсан байна.
Харин Австрали, Эстони, Финланд, Гренада, Исланд, Шинэ Зеланд гэсэн зургаан улс, Гуам, Пуэрто Рико зэрэг Номхон далай, Карибын тэнгисийн долоон нутаг дэвсгэрт өнгөрсөн онд агаарын чанар эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэхээргүй хэмжээнд байсан гэж тайланд дурджээ.
Өөрөөр хэлбэл, ДЭМБ-ын агаарын чанарын удирдамжийн дагуу агаарын бохирдлын дундаж түвшин нэг шоо метр тутамд 5 микрограмм буюу түүнээс бага байсан байна.
Тэгвэл Чад, Ирак, Пакистан, Бахрейн, Бангладеш, Буркина Фасо, Кувейт, Энэтхэг зэрэг орнуудад нэг шоо метрт байх агаарын дундаж бохирдол 50 микрограммыг давсан хамгийн муу үзүүлэлттэй байжээ.
Монгол улсын хувьд, Дархан хот (32.4 µg/m³) нь дэлхийд агаарын бохирдлын үзүүлэлтээрээ 7,323 хотоос 419-д жагссан бол Улаанбаатар хот (30.6 µg/m³) 464-т бичигджээ.
Уг судалгаанд хамгийн аюултайд тооцогддог нарийн ширхэгт тоосонцор буюу PM2.5-ыг тусгайлан авч үзсэн байна. Амьсгалах үед PM2.5 уушгины эдэд нэвтэрч, цусны урсгал руу орох боломжтой. Ийм тоосонцор нь хурмал түлш шатаах, шороон шуурга, ой хээрийн түймэр зэрэг эх үүсвэрээс үүсдэг бөгөөд астма, зүрхний өвчин болон амьсгалын замын бусад өвчин зэрэг олон өвчлөл үүсгэх эрсдэлтэй юм.
ДЭМБ нь 2021 оны есдүгээр сард агаарын бохирдлын талаарх жил бүрийн удирдамжаа чангатгаж, нэг шоо метр дэх нарийн ширхэгтэй тоосонцрын зөвшөөрөгдөх хэмжээг 10-аас 5 микрограмм болгон бууруулсан байдаг.
Африк, Өмнөд Америк, Ойрх Дорнодын хөгжиж буй орнуудад хяналтын станц хангалттай байхгүйг судалгааны баг тэмдэглэсэн бөгөөд тайланд дэлхийн бүх улс орнуудын мэдээллийг багтааж чадаагүйг анхааруулсан байна.
“IQAir” компанийн мэдэгдсэнээр өнгөрсөн онд дэлхий даяарх агаарын бохирдлын гол эх үүсвэр нь хээрийн түймэр, тээвэр, эрчим хүчний үйлдвэрлэлд зориулсан хурмал түлшний хэрэглээ байжээ.
Эх сурвалж: CNN

#IQAir, #агаарын бохирдол, #судалгаа,