Өнөөдөр БНХАУ-ын дарга Ши Жиньпин Москвад айлчилж Оросын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзах бөгөөд гурав дахь бүрэн эрхийнхээ хугацааг эхлүүлснээс хойш хийж буй анхны айлчлалаараа тэрээр барууны ноёрхлын эсрэг Оростой эв санааны нэгдэлтэй байгаагаа баталгаажуулах төлөвтэй байна.
Мөн Ши Жиньпин нь Олон улсын эрүүгийн шүүхээс украин хүүхдүүдийг Орос руу албадан нүүлгэн шилжүүлсэн хэргээр Оросын төрийн тэргүүнийг баривчлах тушаал гаргаснаас хойш Путинтэй гар барих анхны удирдагч болох юм.
“People’s Daily” сонинд бичсэнээр Путин Шигийн айлчлалыг “Орос-Хятадын түншлэлийн онцгой шинж чанарыг дахин нотолсон чухал үйл явдал” гэж тодорхойлсон байна.
Харин Ши Жиньпин энэ айлчлалаар хамгийн ойрын холбоотонтойгоо харилцаагаа бэхжүүлэхэд анхаарахын зэрэгцээ өнгөрсөн сард дэвшүүлсэн Украины хямралыг шийдвэрлэх 12 зүйл бүхий саналаа хэлэлцэнэ гэж шинжээчид харж байна.
Тэрээр айлчлалынхаа өмнө Оросын “Российская газета”-д өгсөн ярилцлагадаа өнгөрсөн сард нийтэлсэн Бээжингийн саналын талаар “Баримт бичиг нь хямралын үр дагаврыг саармагжуулж, улс төрийн зохицуулалтыг дэмжихэд чиглэсэн бүтээлч хүчин зүйл юм. Гэвч нарийн төвөгтэй асуудалд зориулсан энгийн шийдэл гэж байдаггүй” гэж ярьсан байна.
Мөн Ши Жиньпин уг баримт бичигт дэлхийн хамтын нийгэмлэгийн үзэл санааг “аль болох” тусгахыг хичээсэн гэж хэлжээ.
Тэрээр Хятадыг дэлхийн энх тайвныг сахиулагч гэж харуулахыг хичээж байгаа бөгөөд “Хүн бүр нийтлэг, иж бүрэн, хамтарсан, тогтвортой аюулгүй байдлын үзэл баримтлалд хөтлөгдөн, эрх тэгш, ухаалаг, прагматик байдлаар яриа хэлэлцээр, зөвлөлдөөнөө үргэлжлүүлбэл хямралаас гарах гарцыг олж чадна” гэж ярилцлагадаа дурджээ.
Путин Хятадыг Украин дахь мөргөлдөөнийг зогсооход "бүтээлч үүрэг гүйцэтгэх" хүсэлтэй байгааг сайшааж, Ши Жиньпинтэй хийх хэлэлцээрээс "өндөр хүлээлттэй" байгаагаа илэрхийлсэн байна.
Ши Жиньпин нь Москвад хийх айлчлалынхаа дараа Украины Ерөнхийлөгч Володимир Зеленьскийтэй утсаар ярилцаж магадгүй байна.
Эх сурвалж: Reuters

#Владимир Путин, #ОРос, #ХЯтад, #ши жиньпин,