Мягмар гарагт Оросын Ерөнхийлөгч Владимир Путин Украинд ханасан ураны сум илгээх Их Британийн төлөвлөгөөг буруушаагаад, хэрэв нийлүүлэлт хийвэл Орос хариу арга хэмжээ авна гэж анхааруулжээ.
Даваа гарагт Их Британийн Батлан хамгаалахын дэд сайд Аннабел Голди Украинд “Challenger 2” байлдааны танкны хамт ханасан уран бүхий хуяг цоолох сум нийлүүлэх гэж байгаа талаар мэдэгдсэн.
Тэгвэл Путин БНХАУ-ын дарга Ши Жиньпиний дээд хэмжээний уулзалтын дараа хийсэн хамтарсан мэдэгдлийн үеэр “Хэрэв ийм зүйл болбол, барууны орнууд хамтдаа цөмийн зэвсэг хэрэглэж эхэлснийг харгалзан Орос улс зохих хариу арга хэмжээ авна” гэж анхааруулсан байна.
Тэрээр дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй боловч өнгөрсөн жил түрэмгийлэл эхэлснээс хойш Оросын улстөрчид болон тоймчид Москваг шаардлагатай тохиолдолд цөмийн зэвсэг ашиглах болно гэсэн байр суурийг илэрхийлсээр ирсэн.
Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу мөн Их Британийн төлөвлөгөөг Орос улс болон барууны хооронд үүсэж болзошгүй “цөмийн мөргөлдөөн”-д нэг алхам ойртуулсан шийдвэр гэж тодорхойлсон байна.
Шойгу “Дахин нэг алхам хийгдсэн бөгөөд улам багассаар байна” гэж хэлснийг дотоодын агентлагууд иш татан мэдээлжээ.
Ханасан ураны сум нь нягт болон бусад физик шинж чанараараа танк, хуяг дуулга руу амархан нэвтэрч чаддаг тул зэвсгийн зориулалтаар ашиглагддаг.
Мөн тоосонцор нь хүний уушги болон амин чухал эрхтэнд нэвтэрч эрүүл мэндэд онцгой аюул учруулдаг байна.
Сэтгүүлчид сумны талаар асуухад Шойгу “Мэдээж Орост үүнд хариу барих зүйл байгаа” гэж хариулжээ.
Оросын Гадаад хэргийн яамны төлөөлөгч Мария Захарова мөн уг төлөвлөгөөг “Югослав зохиол” гэж нэрлээд, сумыг хорт хавдар үүсгэж, хүрээлэн буй орчныг бохирдуулдаг болохыг тэмдэглэсэн байна.
Эх сурвалж: Reuters

#Владимир Путин, #Их Британи, #ОРос, #УКраин, #ханасан ураны сум,