Мягмар гарагт Ши Жиньпин, Владимир Путин нарын яриа хэлэлцээр өндөрлөх үед Олон улсын валютын сан Украинд дөрвөн жилийн хугацаатай 15.6 тэрбум ам.долларын зээлийн багц олгохоор урьдчилсан тохиролцоонд хүрснээ зарлав.
Удирдах зөвлөл уг зээлийг ирэх долоо хоногт эцсийн байдлаар батлах төлөвтэй байна.
Тус байгууллага нь дайн байлдаантай байгаа улсад анх удаа зээл олгож байгаа нь энэ бөгөөд уг санхүүжилтийг эдийн засаг, санхүүгийн тогтвортой байдлыг хангах, өрийн тогтвортой байдлыг сэргээх, дайны дараах үед Европын холбоонд элсэх замд дэмжлэг үзүүлэхэд чухал ач холбогдолтой гэж үзэж байна.
Энэ нь мөн Оросын түрэмгийлэл эхэлснээс хойших Украинд өгч буй барууны хамгийн том санхүүжилтийн багц байх болно.
ОУВС нь саяхан дүрэмдээ өөрчлөлт оруулж, онцгой, тодорхойгүй нөхцөл байдалд байгаа улс орнуудад зээл олгохыг зөвшөөрсөн.
ОУВС-ийн хэвлэлийн төлөөлөгч Гэвин Грэй “Оросын Украинд хийж буй түрэмгийлэл нь эдийн засагт сүйрлийн нөлөө үзүүлсээр байна: 2022 онд үйл ажиллагаа нь 30 хувиар буурч, үндсэн хөрөнгийн томоохон хэсэг устаж, ядуурлын түвшин нэмэгдсэн” гэж хэлээд, Украинтай тохиролцсон хөтөлбөрийг сангийн шинэ бодлогод нийцүүлэн боловсруулсан гэдгийг тэмдэглэжээ.
Одоогоор Их долоо’ болон Европын холбоо зэрэг хандивлагчдаас санхүүгийн хүчтэй баталгаа хүлээж байгаа аж.
Грэй мөн энэ гэрээгээр олон улсын хандивлагчид болон түншүүдээс Украинд “их хэмжээний хөнгөлөлттэй санхүүжилт татах болно” гэж хэлсэн ч дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна.
Украины Ерөнхий сайд Денис Шмихалын хэлснээр санхүүжилт нь “засгийн газрын чухал зардлуудыг санхүүжүүлэх, макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, олон улсын бусад түншүүдтэй харилцах харилцааг бэхжүүлэхэд тусална” гэжээ.
Өнгөрсөн сард Украинд гэнэтийн айлчлал хийсэн АНУ-ын Сангийн сайд Жанет Йеллен “ОУВС-ийн амбицтай, зохих нөхцөлтэй хөтөлбөр нь Украины шинэчлэлийн хүчин чармайлтыг дэмжихэд чухал ач холбогдолтой” гэж мэдэгдсэн байна.
Эх сурвалж: BBC