Дэлхийн анхны “3D” хэвлэгчээр хэвлэсэн сансрын хөлөг өнөөдөр гурав дахь удаагаа хөөрөх оролдлого хийлээ.
“Terran 1” хэмээх нисгэгчгүй пуужинг гуравдугаар сарын 8-нд Флоридагийн Канаверал хошуунаас хөөргөхөөр төлөвлөж байсан ч түлшний температурын асуудлаас болж эцсийн мөчид нислэг хойшлогдсон юм. Гуравдугаар сарын 11-нд хоёр дахь оролдлого нь түлшний даралтын асуудлаас болж цуцлагдсан.
Пуужинг бүтээсэн Калифорнид төвтэй “Relativity Space” стартап компани гурав дахь удаагийн оролдлого амжилттай болно гэж найдаж байв.
Ингээд пуужин орон нутгийн цагаар лхагва гарагийн 22:00 цагт хөөрсөн ч дэлхийн бага тойрог замд хүрэхийн өмнө хоёр дахь салгалтын үед доголдол үүссэн байна.
Гэсэн ч “Relativity Space” компани “3D” хэвлэгчээр хэвлэсэн пуужин сансарт гарч чадна гэдгийг баталж чадлаа.
33.5 метр өндөр, 2.2 метр диаметртэй “Terran 1” нь анхны нислэгээрээ ачаа тээвэрлээгүй боловч “Relativity Space”-ийн мэдээлснээр дэлхийн бага тойрог замд 1,250 хүртэл килограммын ачаа хүргэх чадалтай аж.
Массынх нь 85 хувийг “3D” хэвлэгч ашиглан металл хайлшаар хэвлэсэн бөгөөд эхний шатандаа есөн “Aeon 1” хөдөлгүүр, хоёр дахь шатандаа нэг “Aeon Vacuum” хөдөлгүүртэй байна.
“Relativity Space” компанийн мэдээлснээр энэ нь “3D” хэвлэгчээр хэвлэсэн хамгийн том объект бөгөөд үүнийг хэвлэхэд дэлхийн хамгийн том “3D” металл хэвлэгч ашигласан гэв.
Тус компани цаашид 95 хувийг нь “3D” хэвлэгчээр хэвлэсэн пуужин үйлдвэрлэх зорилго тавьсан байна.
“Terran 1”-ийн хөдөлгүүрүүд “ирээдүйн түлш” гэгддэг шингэн хүчилтөрөгч болон шингэрүүлсэн байгалийн хийгээр ажилладаг бөгөөд энэ нь пуужингийн хөдөлгүүрт хамгийн тохиромжтойгоос гадна Ангараг гараг руу аялах аялалд чухал ач холбогдолтой болохыг “Relativity Space” тэмдэглэжээ.
Тус компани мөн 20,000 килограмм ачааг дэлхийн бага тойрог замд хүргэх чадалтай “Terran R” хэмээх илүү том пуужинг бүтээх ажилдаа орсон байна. Дахин ашиглах зориулалттай “Terran R”-ийн анхны нислэгийг ирэх онд хийхээр төлөвлөжээ.
“3D” хэвлэгчээр хэвлэсэн пуужингууд нь уламжлалт пуужингаас 100 дахин бага эд анги ашигладаг бөгөөд ердөө 60 хоногийн дотор бүтээх боломжтойгоороо давуу талтай юм.
Эх сурвалж: France24

#3D хэвлэл, #Relativity Space, #Terran 1, #пуужин,