Агаарын орон зайд нь нисэж байсан Украины нисгэгчгүй онгоцыг Оросын агаарын довтолгооноос хамгаалах хүчин устгасан болохыг Москва мэдэгдэв.
Нисгэгчгүй онгоцыг ням гарагт Украины хилээс 400 километрийн зайд орших Киреевск хотод унагасан гэж тус улсын Батлан хамгаалах яам мэдэгджээ.
Онгоц унасныхаа дараа дэлбэрч, улмаар гурван хүн шархадсан байна.
Украины тал Оросын иргэний объект руу тэсрэх бөмбөгтэй нисгэгчгүй онгоцоор довтолсон гэх өмнөх мэдэгдлүүдийг няцааж ирсэн ба энэ үйл явдлын талаар хараахан тайлбар хийгээгүй байна.
Тэсрэх бодис бүхий “Стриж” төрлийн (Ту-141) нисэгчгүй онгоцыг орон нутгийн цагаар 15:20 цагт унагасан бөгөөд дэлбэрэлтийн улмаас хотын төвд том тогоо үүссэн гэж Оросын хууль сахиулах байгууллагууд мэдэгдэв.
Москвагаас өмнө зүгт 220 километрийн зайд орших Тула мужийн Киреевск хотын хэд хэдэн барилга дэлбэрэлтэд өртсөн боловч ноцтой гэмтэл гараагүй байна.
Оросын Батлан хамгаалах яам “Telegram” сувагт байршуулсан мэдэгдэлдээ Украиныг Оросын нутаг дэвсгэрт цохилт өгөхийг завдсан хэмээн буруутгажээ.
“Тула мужид байрлуулсан Оросын агаарын довтолгооноос хамгаалах системүүд болох ‘С-300’, ‘Панцирь-C1’ агаарын довтолгооноос хамгаалах систем, түүнчлэн ‘Поле-21’ электрон байлдааны системүүд нь энэ чиглэлд найдвартай хамгаалалт болж байна” гэж Батлан хамгаалах яамны мэдэгдэлд дурдсан байна.
Тодруулбал, “Поле-21” цахим байлдааны цогцолбор Украины цохилт өгөх нисгэгчгүй онгоцны удирдлагыг гартаа авч, улмаар навигацийн системийг нь ажиллагаагүй болгосон” гэжээ.
Өнгөрсөн арванхоёрдугаар сард тус улсын өмнөд хэсэгт орших Энгельсийн цэргийн баазад нисгэгчгүй онгоц устгах үед Оросын Агаарын цэргийн хүчний гурван алба хаагч шархдаж, улмаар амиа алдсан хэрэг гарсан.
Өнгөрсөн хоёрдугаар сард бүрэн хэмжээний түрэмгийллээ эхлүүлснээс хойш Оросын тал Энгельсийн агаарын баазыг Украины янз бүрийн объектуудад пуужингаар цохилт өгөхөд ашиглаж байсан юм.
Эх сурвалж: BBC

#Киреевск, #нисгэгчгүй онгоц, #ОРос, #УКраин,