“Нуугдмал ертөнц” макро гэрэл зургийн үзэсгэлэнг гэрэл зурагчин Л.Жаргал, Н.Батхүрэл, судлаач Ц.Өлзий, гэрэл зураг сонирхогч Д.Лхагвасүрэн нар 03.31-04.02-нд Norphei Art Gallery-д гаргахаар бэлтгэл ажилдаа оржээ. Үзэсгэлэнгийн талаар гэрэл зурагчин Л.Жаргалтай цөөн хором ярилцлаа.

-“Нуугдмал ертөнц” макро гэрэл зургийн үзэсгэлэнг энэ сарын сүүлчээр олон нийтэд дэлгэх гэж байна. Үзэсгэлэн гаргаж байгаа бүрэлдэхүүний талаар танилцуулаач?

- Биологийн хүрээлэнгийн Гантигмаа докторын багтай таван жил ажиллаа, тэдний нилээд хэдэн ном бүтээлд зураг авч өсөн юм. Судлаачдын ажил цаг наргүй, олон жилийн хүч хөдөлмөр шингэсэн байдаг. Нөгөө талаас шавьж судлал гэвэл энгийн бидний мэдэхгүй, харахгүй ч танин мэдэхүйн асар том ертөнц. Бидний амьдралд ч шууд нөлөөлж байна. Ойг хөнөөж буй эрвээхэй гэхэд бид танихгүй, мэдэхгүй. Сонирхохгүй бол хэн, хэн хэдэн мод устгаад байгааг үл мэдэх жишээтэй. Ингээд тэдний ажлын дүнг, ном бүтээлээс олон нийтэд, хүүхэд залууст хүргэе гэдэг үүднээс энэхүү үзэсгэлэнг гаргая гэж бид ярилцсан юм. Макро зураг сонирхдог найз нараас Н.Батхүрэл олон жил галт тэрэгний зургийн завсраар байгаль дээр шавьж авч байна. Залуусаас тууштай сонирхож байгаа нь шавьж судлаач Ц.Өлзий, цохны лавлах ном хэвлүүлчихлээ. Д.Лхагвасүрэн макро зургийг студид жижиг хэсгийг томруулан авч байгаа. Бидний арга өөр, ялгаатай юм бий. Шавьжны гэрэл зураг цааш хөгжихөд бэрхшээлтэй тал нь эдгээр амьтны тухай мэдээлэл манайд их хомс, ядаж хэн гэгчийг олоход бэрх юм билээ. Зургийн баатраа мэдэхгүй, танихгүй бол цааш явахгүй байх. Би бол судлаачдыг дагаж сонин хачин амьтны зураг нилээдгүй авсан.

-Үзэсгэлэнд хэчнээн бүтээл дэлгэх вэ. Ямар амьтдын зураг байгаа нь уншигчдад сонин байх?

- Үзэсгэлэнд 80 гаруй зураг толилуулна. Бар цох, говийн арваалж, хилэнц, хүн хорхой, хавч гээд олон зүйлийн зургийг томоор, нэг дороос, зарим амьтны хатаамал дээжтэй харьцуулж харах боломжтой байлгахыг хичээнэ. Гэрэл зураг талаасаа аль болох чанартайг сонгохын хамт өөр, өөр төрөл овгийн амьтныг үзүүлэх санаатай байгаа. Цаашдаа залуус макро зургийг сонирхож, улам дэлгэрүүлээсэй.

-Таныг шувууны Жаргал гэж сонссон. Яагаад шувуунаас шавьжны зураг руу орчихов ?

- Шувууны зураг сонирхоод арван хэдэн жил болсон, 2017 онд найз нартай хамтарсан үзэсгэлэн гарсан. Харин тэтгэвэрт гараад өвлийн цагт хийх юм бага болоод байтал шавьж судлаач нараас усны цохны номны зураг авах санал ирсэн. Макро зураг мэдэхгүй гээд цааргалсан ч оролдоод үзье гэж бодсон. Макро хэмээх Н.Цолмон зурагчаас зарим нэг хэрэгсэл аваад, Н.Гансүх багшаар заалгаж эхлүүлсэн. Тэгээд өчүүхэн жижиг цох, хожим эрвээхэй хэдэн зуугаар нь авсан түүхтэй. Их няхуур, орон зайн хэмжээс, тооцооны мэдрэмж хэрэгтэй юм билээ. Өнөөх цох, эрвээхэйний дээжийг гар салгалаад эвдчих гээд зовлонтой байсан. Харин өвлийн өдөр цаг хурдан өнгөрдөг болсон. Түүнээс хойш хар цох, эрвээхэйний номын зураг авч, судлаачдын хамт хээрийн ажилд явдаг боллоо. Шувуугаа мартаагүй, авч л байна. Одоо залууст халаагаа өгч, тойрохоо зуруулна аа.

-Макро гэрэл зургийн төрлийн талаар ойлголт өгөөч. Бидний энгийн хараагаар харах боломжгүй зүйлийг гаргаж ирдэг шүү дээ?

- Макро зураг гэдэг нь аливаа жижиг биетийг ядаж нэг дахин томруулсан зургийг хэлдэг. Усны дусал, элдэв амьгүй жижиг юмсыг ч зурагладаг. Миний хувьд эхнээсээ шавьжны зураг авсан тул тэр чиглэлээр дагнасан. Шавьж гэвэл амьтны хамгийн том анги, хэдэн сая зүйлтэй. Монголд 13 мянган шавьж тэмдэглэгсэн гэдэг. Шавьжны зургийг буулгаж чадвал хүний нүдэнд харагдахгүй хачин сонин өнгө, хээ хуар, хэлбэрийг харна, харуулж болно. Хэдхэн мм урттай шавьжийг сайн зураглавал хэдэн метр ч том зураг хэвлэж болдог юм байна. Яахав, танин мэдэхүйн өргөн утга учиртай юм даа.

-Макро гэрэл зураг авч үзье гэж сонирхвол чухам юун дээр голчлон анхаарах вэ. Ур чадвартаа юу, техник хэрэгсэлдээ юү?

-Макро дуран, зориултын зам ашиглана. Тэр нь хараа муутай нүд шилээ авч жижиг үсэг мэтийг ойртуулж хардагтай адил, томруулдаг дуран. Ийм дурангийн гол онцлог нь фокуслах талбай маш нимгэн тул олон арван удаа зүсэлтээр зураг авч нийлүүлнэ. Алхмын зай нь хүний үсний нэг хоёр зузаантай (70-150 микрон буюу миллиметрийг мянга хуваасан хэмжээ) тэнцэх ч бий. Ийм бага алхмаар дурангаа ахиулахад их нарийн мэдрэмж, эсвэл автомат зам хэрэгтэй. Гэрэл маш их дутна, тусгай гэрэлт хайрцаг хэрэглэнэ. Арга чадвараас илүүтэй олон цагаар, зарим үед өдөржин сууж зураглах тэвчээр шаарддаг. Байгаль дээр бол арай амар ч дадлага чухал. Хэн ч сурна.

-Ярилцсанд баярлалаа.

#онцолсон, #“Нуугдмал ертөнц” макро гэрэл зургийн үзэсгэлэн, #Л.ЖАРГАЛ,