Сибирьт “Ярс” нэртэй тив алгасагч баллистик пуужингийн систем болон олон мянган цэргийн албан хаагчийг оролцуулсан сургуулилалт эхэлсэн болохыг тус улсын Батлан хамгаалах яам лхагва гарагт мэдэгджээ.
Үүнийг цөмийн хүч чадлаа харуулах гэсэн Москвагийн ээлжит оролдлого гэж барууныхан үзэж байна.
“Сургуулилалтад нийтдээ 3,000 гаруй цэргийн албан хаагч, 300 орчим техник хэрэгсэл оролцож байна” гэж Батлан хамгаалах яам “Telegram”-аар мэдэгджээ.
Сургуулилалтын үеэр Стратегийн пуужингийн хүчин Омскийн пуужингийн бүрэлдэхүүнд иж бүрэн хяналт шалгалт хийж, “Ярс” системээр тоноглогдсон Новосибирскийн пуужингийн бүрэлдэхүүнийг хамарсан команд штабын сургуулилалт хийхээр төлөвлөсөн байна.
Оросын Батлан хамгаалах яам сургуулилалтыг гурван мужид хийнэ гэж мэдэгдсэн ч тодорхой мэдээлэл өгөөгүй байна.
Мөн “Стратегийн пуужин харвагч цэргүүд орчин үеийн агаарын тагнуулын хэрэгслийг өнгөлөн далдлах, саармагжуулах цогц арга хэмжээг Цэргийн төв тойрог болон Агаарын сансрын цэргийн хүчний анги, нэгтгэлтэй хамтран хэрэгжүүлнэ” гэж яамнаас мэдэгджээ.
12,000 километрийн тусгалтай “Яарс” тив хоорондын хөдөлгөөнт баллистик пуужингийн системийн техникийн үзүүлэлтийн талаар батлагдсан мэдээлэл ховор байдаг.
Цэргийн блоггеруудын үзэж байгаагаар уг систем нь тус тусад нь чиглүүлэх боломжтой олон тооны тооны цөмийн цэнэгт хошуу (Multiple independently targetable nuclear warhead) тээвэрлэх чадвартай бөгөөд ачааны машин эсвэл силос дотор суурилуулах боломжтой аж.
Эх сурвалж: Reuters

#ОРос, #сургуулилалт, #тив алгасах баллистик пуужин, #Ярс,