Бразилын Ерөнхийлөгч асан Жаир Болсонаро АНУ-д хэдэн сар амьдарсны эцэст Бразил руу буцахаар болжээ.
Тэрээр өнгөрсөн арванхоёрдугаар сарын сүүлээр Луис Инасио Лула да Силвагийн тангараг өргөх ёслолын өмнө Бразилыг орхин Флорида руу ниссэн бөгөөд АНУ-аас зургаан сарын хугацаатай жуулчны виз мэдүүлээд байсан юм.
Флоридагийн нисэх онгоцны буудалд онгоцонд суухаасаа өмнө Болсонаро Ерөнхийлөгч Лулагийн эсрэг сөрөг хүчнийг удирдахгүй гэдгээ мэдэгджээ.
Гэхдээ “туршлагатай хүний хувьд” Либерал намдаа туслах болно гэж хэлээд, ирэх жилийн орон нутгийн сонгуулийн кампанит ажилд оролцож Бразилыг тойрон аялах бодолтой байгаагаа мэдэгдсэн байна.
Болсонаро орон нутгийн цагаар пүрэв гарагийн өглөө Бразилын нийслэл Бразилиад газардана.
Тэрээр Бразилд хүрмэгцээ нэгдүгээр сард болсон үймээн самуунд өөрийн дэмжигчдээ өдөөн турхирсан эсэх зэрэг асуудлаар хууль эрх зүйн олон сорилттой тулгарах төлөвтэй байна.
Болсонарог өнгөрсөн аравдугаар сард болсон ерөнхийлөгчийн сонгуульд зүүний үзэл баримтлалтай өрсөлдөгчдөө ялагдсаны дараа түүний дэмжигчид сонгуулийн үр дүнг эсэргүүцэж олон долоо хоног эсэргүүцлээ илэрхийлсэн билээ.
Энэ нь эцэстээ хүчирхийлэл болон хувирч, нэгдүгээр сарын 8-нд Болсонарогийн олон мянган радикал дэмжигчид Дээд шүүх, Конгресс, Ерөнхийлөгчийн ордон руу дайран орсон юм.
Болсонаро эмх замбараагүй байдалд “харамсаж” байгаагаа илэрхийлсэн ч үймээн самууныг өдөөн турхирсан гэдгээ үгүйсгэдэг.
Эх сурвалж: BBC

#Бразил, #Жаир Болсонаро,