Пүрэв гарагт Туркийн парламент Финланд улсыг НАТО-д элсүүлэх тухай хуулийн төслийг баталжээ.
Энэ долоо хоногийн эхээр Унгарын хууль тогтоох байгууллага ижил төстэй хуулийн төслийг баталсны дараа Туркийн парламент эвслийн 30 гишүүнээс хамгийн сүүлд Финландын гишүүнчлэлийг соёрхон баталсан орон боллоо.
Гуравдугаар сарын эхээр Ерөнхийлөгч Тайип Эрдоган Финланд улс Анкарагийн террорист гэж үзэж буй бүлэглэлүүдийг дарах амлалтаа биелүүлэх, батлан хамгаалахын экспортыг чөлөөлөх талаар тодорхой арга хэмжээ авсныг дурдаад, тус улсын хүсэлтийг баталгаажуулна гэдгээ мэдэгдсэн юм.
Өнгөрсөн жил Орос Украинд түрэмгийлсний дараа Финланд, Швед улс НАТО-д элсэх хүсэлт гаргаж байв. Хүсэлтийг НАТО-ийн бүх гишүүн орнуудын парламент баталснаар хүчин төгөлдөр болох ёстой ч Турк, Унгар хоёр орны хүсэлтийг дэмжихгүй гэдгээ мэдэгдэж, үйл явцыг хэдэн сараар саатуулсан юм.
Туркийн зүгээс Финландын хөрш Шведийн гишүүнчлэлийг зөвшөөрөөгүй хэвээр бөгөөд Стокгольмыг курдын зэвсэгт бүлэглэлийн дэмжигчдийг дарах асуудалд хангалттай арга хэмжээ аваагүй гэж Анкара үзэж байгаа аж.
АНУ-ын Төрийн департамент Турк улс Финландын хүсэлтийг соёрхон баталсан явдлыг сайшаагаад, Шведийн гишүүнчлэлийг яаралтай батлахыг уриалсан байна.
НАТО-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг мөн Турк, Унгар улсыг Шведийн өргөдлийг батлахыг уриалжээ.
Эх сурвалж: Reuters